“Asiana Airline” компанийн онгоц томоохон осол гаргаж байжээ

img

Өмнөд Солонгосын Засгийн газар энэ сарын эхээр Инчеон-Улаанбаатарын чиглэлийн нислэгт дангаар ноёрхсон “Korean Air” компанийн онцгой эрхийг цуцалж, хоёрдогч агаарын тээврийн компанийг өрсөлдөөнд оруулахаа мэдэгдсэн билээ.

 

 

Инчеон-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэх нэмэлт эрхийн төлөө “Asiana Airlines”, “Jeju Air”, “T’way Air”, болон “Eastar Jet” компаниуд өрсөлджээ.  Засгийн газар уг чиглэлд нислэг үйлдэх нэмэлт эрхийг тус улсын хоёр дахь том агаарын тээвэрлэгч “Asiana Airline” компанид олгосон байна.

 

Тус компани Инчеон-Улаанбаатарын чиглэлд долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэнэ. 

 

 

Тэгвэл тун удахгүй Монголд нислэг үйлдэхээр болсон “Asiana Airline” компанийн онгоц өмнө нь томоохон осол гаргаж байжээ.

 

2013 оны долоодугаар сард “Asiana Airline” компанийн “Боинг 777” онгоц АНУ-ын Сан Франциско хотын нисэх буудалд осолдсон байна. Онгоц газардах үед сүүл хэсэг нь тасарч, дараа нь шатжээ.

 

 

Тухайн үед онгонд 307 хүн зорчиж явсан ба ослоор гурван хүн амиа алдаж, 200 гаруй хүн гэмтсэн аж.

 

“Боинг 777” онгоцны хөдөлгүүрийн хэсэгт гэмтэл гарсан нь онгоц осолдох шалтгаан болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЗОЧИН:
ASIANA AIR 102 ОРОНД НИСЛЭГ ҮЙЛДЭЖ БАЙГАА КОМПИАН
2019-02-26
зочин:
МИАТ болон КOREAN AIR компиануудын эсрэг суртчилгаа явж байна наад компианууд бүгд үгсэн хувилдаж билетийн үнээ буулгахгүй гэсэн хувилдаан Солонгосын парламент дээр байнга ярьдаг асуудал ш дээ бусад ижил зайнд хамаагүй хямд нислэг үйлддэг байхгүй юу. Та нар солонгосын жуулчины зар сонин аваад үз??????
2019-02-26
Хаха. Одоо нөгөө шуналууд чинь хар пи ар хийгээд уналааш дээ. Хөлснийхөн ч сайн авч өгөх байхдаа. Ашиг нь буурна , өрсөдөгч гараад ирлээ гэж энэ байхдаа
2019-02-26
Asiana Airlines сайн ш дээ. Зөндөө л нисэж байсан. МИАТ-ын үйлчлэгч хүүхнүүдээс л дээр сайхан л үйлчилдэг юм. Тохь тухын хувьд Korean Air-аас арай муу л байх. Гэхдээ хямд бол болж л байна.
2019-02-26
Х:
Тэр байтуугаа л авиа компаниудын онгоц сүйрдэг биз дээ. Korean air түүхэндээ ямар ч осолгүй байх уу. Аль хямдаар нь л ниснэ.
2019-02-26
tegeed yu gej
2019-02-26
X:
Mongoliin talaas ene chigleld erx avax noloo baidaggui yum baixdaa
2019-02-26
Shaaaaldaaaaaa:
Korean airin zahialgau
2019-02-26
О.Цэндсүрэн:
Онгоцонд суугаад нисэхэд ч тайван бус л байдагдаа. ИЙМ юм уншаад БҮР Л айдастай нисэх юм байна. Газардаад буухад бас л гоё мэдрэмж төрдөг дөө.
2019-02-26
zochin:
zass korean air iin munguur taviulj bga medee l bna shdee
2019-02-26
Зочин:
аюулгүй онгоц байдаггүй юм байх даа.
2019-02-26