Мадурод сэтгүүлчдийн асуулт таалагдаагүй учир БАРИВЧИЛЖЭЭ

img

Хоёр удирдагчтай болоод буй Венесуэлийн асуудал олон улсын анхаарлын татсаар байна. 

 

 

Дэлхийн нэр хүндтэй хэвлэлүүд Венесуэлийг онилж, мэдээ материал цуглуулахаас гадна Ерөнхийлөгч Николас Мадуро болон өөрийгөө Ерөнхийлөгч хэмээн зарлаад буй сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдо нараас ярилцлага авахын тулд бүхий л боломжоо ашиглаж буй юм.

 

Британийн төрийн мэдлийн "ВВС" агентлаг энэ сарын эхээр Николас Мадурогаас ярилцлага авсан билээ. 

 

Тэгвэл Испанийн “Univision” телевизийн сэтгүүлч Жорже Рамас  өчигдөр Николас Мадурогаас ярилцлага авч байхдаа бусад сэтгүүлчдийн хамт баривчлагдсан талаар тус телевиз твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн талаар "www.dailymail.co.uk" сайт уламжлав. 

 

Ярилцлагын үеэр сэтгүүлчдийн тавьж буй асуултууд Ерөнхийлөгчид огт таалагдаагүй учир тэрбээр дээрх шийдвэрийг гаргасан гэнэ.

 

“Univision” телевиз захиргаа "Ярилцлагын үеэр асуусан асуултад Ерөнхийлөгчид огт таалагдаагүй. Тэрбээр бичлэгээ зогсоохыг шаардаж, багаж хэрэгслийг хураан авах шийдвэр гаргасан. Мөн Каракас дахь Мирафлорес ордноос зургаан сэтгүүлчийг баривчилсан" гэж мэдэгджээ. 

 

Баривчлагдсан сэтгүүлчдийг хэсэг хугацааны дараа суллаж, Венесуэлийг нэн даруй орхин гарахыг шаардсан байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Зөв хөө, аргагүй л Пу ахын шавь мөндөө
2019-02-26
Зөв штээ:
Пүүжгээ ахын зааснаар эсэргүүцэгчдийг баривчлаад шоронд хийгээд, улсаасаа хөөгөөд байх хэрэгтэй,
2019-02-26