"Хамгийн эрүүл улс"-аар Испани улс тодорлоо

“Bloomberg" агентлаг жил бүр дэлхийн хамгийн эрүүл иргэдтэй улсын жагсаалтыг танилцуулдаг билээ.
Тус уг жагсаалтын нэгт Испани улс орсон талаар "Ройтерс" агентлаг мэдээлэв. Испани улс өнгөрөгч онд уг жагсаалтын зургаадугаар байрт жагсч байсан юм. Харин сүүлийн таван жил тэргүүлэгч байсан Итали улс удаалсан аж.
Эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг шалгуур болгон тооцдог энэхүү индексээр "ТОП 10" улсад Испани, Итали, Ирланд, Япон, Швейцарь, Швед, Австрали, Сингапур, Норвеги болон Израйль улс багтжээ.
Япон улс эрүүл мэндээрээ Азийн бусад орнуудаас хамгийн эхэнд бичигдэж байгаа төдийгүй дундаж наслалтаар Швейцартай адил дэлхийд тэргүүлж байна. Испанийн дундаж наслалт 2040 онд 86 хүрч өссөн нь Япон, Швейцарыг ардаа орхисон гэж ДЭМБ-аас уламжлав.
Испанийн Засгийн газар 2017 оноос иргэдийнхээ эрүүл мэндэд онцгойлон анхаарал хандуулж, эрүүл мэндийн салбар дахь төсвөө нэмэгдүүлжээ. Мөн орон даяар зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижинтэй тэмцэх аянг зохион байгуулсан байна.
Харин Өмнөд Солонгос 17-р байр, БНХАУ 52-р байр, АНУ 32-р байр, ОХУ-ын 45-р байрт жагссан бол манай улс 92-р байрт жагсчээ.
“Bloomberg”-ийн шинжээчид дэлхийн 169 орныг дундаж наслалт, тамхины хэрэглээ, таргалалт, байгаль орчин, цэвэр усны хангамж, эрүүл ахуй зэрэг шалгуураар үнэлдэг.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ