Тарган хархыг гал сөнөөгчид амжилттай аварчээ
Германы Бэнсхайм хотын аврах ажилтнууд траншейны тагны завсарт хавчуулагдсан нэгэн хархыг аварсан талаар "www.theguardian.com" сайт мэдээллээ.
Амьтан хамгаалах ажилтан Майкл Сер болон Рэйн Нэкар нар хархыг аврах гэж нилээн хичээсэн боловч амжилт олоогүй байна.
Бусад хархнаас харьцангуй том, нилээн тарган хархыг аврахын тулд тэд гал сөнөөгчдөөс тусламж хүссэн аж.
Гал сөнөөгчид хагас цаг орчимд ажилласны үр дүнд тарган харыг амжилттай аварчээ. "Харх хэтэрхий тарган учир уг траншейны тагны завсарт хавьчуулагдсан" хэмээн аврагчид хэвлэлийнхэнд ярьжээ.
Аврагчид азтай тарган хархад Хилфе гэх нэрийг өгчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ