Хөгшин Ерөнхийлөгчийн ялалтыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ

img

Нигери улсад өнгөрөгч амралтын өдөр Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдсан юм.

 

 

Тэгвэл уг сонгуульд өнөөгийн 76 настай Ерөнхийлөгч Мухаммаду Бухари ялалт байгуулж, улиран сонгогдохоор болсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

Төрийн тэргүүний төлөөх гол тулаан Бухари болон Дэд ерөнхийлөгч Атику Абубакар нарын хооронд болсон юм. 

 

Сонгуулийн хороо "Мухаммаду Бухари нийт сонгогчдын 56 хувь, Атику Абубакар 41 хувийн санал авсан" хэмээн мэдээлжээ. 

 

Албаныхан дүнг танилцуулсны дараахан Бухари дэмжигчидтэйгээ баяраа тэмдэглэсэн бол Атику Абубакар "сонгуулийн дүнтэй санал нэгдэхгүй, эрх баригчид луйвараж сонгуулийн дүнг өөрчиллөө" гэв.

 

Тэрбээр хамгийн их иргэнтэй мужуудад дахин сонгууль явуулахыг Сонгуулийн хорооноо шаардсан аж. 

 

Санал хураалтын үеэр Риверс мужид үймээн дэгдэж, 39 хүн амиа алджээ.  Мөн Бухари сонгуулийн кампанит ажлынхаа үеэр иргэдтэй уулзсан ба уг уулзалтад хэтэрхий олон хүн ирсэн учир хүмүүс нэг нэгнээ дарж, хоёр хүний аминд хүрчээ. 

 

Бухари 2015 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ