Вьетнамын нийслэл Ханой хотноо ТРАМП-КИМ нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт амжилттай зохион байгуулагдаж байна.
Удирдагчид хуваарийн дагуу ганцаарчилсан уулзалт хийж, хоёр улсын Гадаад хэргийн сайд нарын хамтаар оройн зоог барьцгаажээ.
Ерөнхийлөгч Трамп уулзалтын эхэнд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг ГАЙХАЛТАЙ УДИРДАГЧ хэмээн магтаж, Таны ирээдүй улам бүр гэрэлтээсэй хэмээн хүсч байна. АНУ, Хойд Солонгосын хөгжил цэцэглэлтэд санаа тавьж, туслалцаа үзүүлэхэд бэлэн" гэж хэлэв.
"Уг уулзалтаар 2018 оны зургаадугаар сард зохион байгуулагдсан ТРАМП-КИМ нарын анхны уулзалтаар яригдсан Солонгосыг хойгийг цөмийн зэвсгээр бүрэн ангижруулах асуудлыг бүрэн шийдвэрлэхэд оршиж буй "гэж Цагаан ордноос мэдээлсэн билээ.
Мөн хэвлэлийнхэн 1950-1953 онд дэгдсэн Солонгосын дайныг албан ёсоор дуусгавар болгох тунхаг бичигт удирдагчдыг гарын үсгээ зурна хэмээн таамаглаж байгаа. Энэ талаар "Харж л байя" гэж хариулжээ.
Харин Ким Чен Ун "Би энэ дайныг албан ёсоор дуусгах чин хүсэлтэй байна" гэж хэлэв.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |