ТРАМП-КИМ нар үдийн зоогоо ЦУЦАЛЖЭЭ

Вьетнамын нийслэл Ханой хотноо зохион байгуулагдаж буй ТРАМП-КИМ нарын дээд хэмжээний уулзалтаар төвлөгдөөд байсан удирдагч нарын үдийн зоогийг цуцалсан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.
Уулзалт үр дүнтэй болсон гэдгийг хоёр тал онцлон тэмдэглээд буй.
Удирдагчид уулзалтаа өндөрлүүлээд үдийн зоог барихаар болсон ч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гэнэт байрлаж буй таван одтой "Метрополист" зочид буудал руугаа буцах шаардлагатай болжээ.
Трамп гэнэтийн үйлдлээ тайлбарлаагүй байна. "Тэр нэн даруй нутаг буцахаар болсон" гэж Цагаан ордны хэвлэлийн албанаас уламжлаад буй юм.
Трампын хувийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан Майкл Коэн Конгрессийн сонголд оролцож, мэдүүлэг өгч байгаа. Тэрбээр Трампын тушаалаар 10 жилийн хугацаанд хувь хүн, албан байгууллагыг сүрдүүлэх хүсэлт 500 удаа тавьсан гэдгээ зарлаад буй юм.
Коэний гэнэтийн мэдэгдэл ийнхүү Трампыг барьц алдуулахад хүрсэн байж болзошгүй гэж Америкийн хэвлэлүүд мэдээлэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ