АНУ гол дайсныхаа ТОЛГОЙГ сая доллараар үнэллээ

img

АНУ-ын эрх баригчид “Аль Кайди” бүлэглэлийн толгойлогчийн хүүг устгахаа мэдэгдлээ. Энэ талаар Британийн “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

АНУ-ын Засгийн газар “Аль Кайди” бүлэглэлийн экс толгойлогч Осама бин Ладены хүү Хамза бин Ладены байршиж буй газар болон түүний талаарх бодит мэдээлэл өгсөн хүнд нэг сая ам.доллар өгөхөө амлалаа.  2015 онд Хамза АНУ-ын эрх баригчдад хандан “Тун удахгүй америкчуудыг цусаар уйлуулж, харамсалтайгаар амиа алдсан эцгийнхээ өршөөг авах болно” гэж сануулсан юм.

 

Түүнийг 2017 онд АНУ-ын эрх баригчид “террорист” гэх жагсаалтад оруулсан ба удалгүй “дэлхийн номер нэг террорист этгээд” хэмээж, түүнийг устгахаар хэд хэдэн удаа нууц ажиллагаа явуулсан ч БҮТЭЛГҮЙТЖЭЭ.

 

Өдгөө 30 настай Хамза өнгөрөгч онд 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагыг үйлдсэн  амиа золиослогч Мохаммед Аттагийн охинтой гэрлэсэн хийсэн гэдгээ мэдэгдсэн билээ.

 

Египетийн иргэн Мохаммед Атта хоёр террористын хамтаар зорчигч тээврийн онгоц барьцаалж, АНУ-ын Нью Йорк хотноо байрлах худалдааны ихэр цамхагийг мөргөж, 3 000 хүнийг хөнөөсөн юм.

 

Хамза эхнэрийн хамт өдгөө Афганистанд амьдарч байгаа гэх мэдээллийг Пентагон албан бус эх сурвалжаас олж авчээ. Хамза саяхнаас АНУ-ын эрх баригчдыг заналхийлэхээс гадна олон улсад тархсан аллахын дайчдыг тус улсад халдаж, эцгийнх нь өшөөг авахыг уриалаад буй.

 

 

АНУ-ын Төрийн Департмент “Хамза бол маш аюултай террорист этгээд. Нэг хэсэг “Исламын улс”-ын нөлөөгөөр “Аль Кайди”-гийн эрх мэдэл, хүч эрс багассан. Харин “Исламын улс” мөхөх аюулд орсон энэ цаг үед “Аль Кайди” дахин хүчирхэгжиж эхэллээ.  Тиймээс “Аль Кайди”-г улам томрохоос урьтаж, Хамзаг устгах шаардлагатай” гэж мэдэгджээ.

 

Хамзаг “эцгийнх нь хувь тавилангаар там руу илгээх болно” гэж албаныхан санууллаа.  АНУ-ын тусгай хүчин 2011 онд Пакистанд нууц ажиллагаа явуулж, Осама Бин Ладеныг устгасан юм. Энэ үеэр Бин Ладены том хүү Халед мөн амь үрэгдсэн.

 

Хамза бол бин Ладены гурван эхнэрийн нэгнийх нь хүү юм.  Бин Ладены бага хүү 2009 онд Афганистанд амь үрэгдсэн түүхтэй.

 

Осама бин Ладены бичсэн гэх гэрээслэлд Хамзаг өөрийн залгамжлагчаар бэлдэж, хүү Саадынхаа өшөөг авхуулах гэж байгааг өгүүлсэн байдаг. “Аль Кайди” уг гэрээслэлийн дагуу дараагийн их удирдагчийг нууцаар бэлтгэж, гол өстөн АНУ-аас өшөөгөө авахуулахаар зорьжээ. 2017 оны долоодугаар сард Хамза “Аль Кайди”  бүлэглэлийн удирдагч болсон юм.

 

Бин Ладены эхнэрүүд, хүүхдүүдийг Саудын Арабын өмнөх угсаа залгамжлагч ханхүү Мохаммед Бин Найеф нутагтаа орогнуулах шийдвэр гаргаснаар одоог хүртэл тэд энэ улсад амьдардаг юм. Хамза 2009 оноос хойш гэр бүлээсээ холбоо тасарчээ.

 

“Хамза гэр бүлийнхээ хамтаар Афганитан-Пакистаны хил орчимд амьдардаг байх магадлалтай. Түүнийг ойрын хугацаанд Иран руу зугтаж болзошгүй” гэж АНУ-ын Аюулгүй байдлын туслах нарийн бичгийн дарга Майкл Эванофф мэдэгдлээ.

 

АНУ-ын эрх баригчид Ираныг “Аль Кайди” бүлэглэлийг алсаас санхүүжүүлж, дэмжлэг үзүүлдэг гэж буруутгадаг.  “Ойрын хугацаанд АНУ, Хамзаг ангуучлахаар төлөвлөж буй бөгөөд уг ажиллагаандаа зориулан сая доллараар түүнтэй холбоотой чухал мэдээллийг олж авахыг зорьж байна” гэж “CNN” агентлаг уламжлав.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Morgan:
With so much in my heart I am here to express myself on how Priest Salami saved my marriage from divorce. Myself and my husband were having some misunderstanding and it was tearing our marriage apart to the extent my husband was seeking a divorce. So I have no option other than to go to the internet to seek a solution to my problem. It was there I came across Priest Salami details and about how he has helped a lot of people by restoring their relationship. I contacted Priest Salami and in less than 48 hours my husband cancelled the divorce papers. Now myself and my husband live together in peace and harmony all thanks to Priest Salami for saving my marriage from breaking up. Priest Salami contact information are via email: purenaturalhealer@gmail.com. Whatsapp number: +2348143757229
2023-02-01