"Энх тайвны дохио" болгож олзлогдсон Энэтхэг нисгэгчийг суллана

Пакистаны Ерөнхий сайд Имрах Хан мөнхийн хөрш Энэтхэг улстай зөрчилдөх хүсэлгүй буйгаа илэрхийлсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Пакистан "энх тайвны дохио" болгож, өнөөдөр олзлогдоод буй Энэтхэг нисгэгчийг эсэн мэнд нутагт нь буцаахаар болжээ.
Хоёр өдрийн арми Энэтхэг хоёр тийрэлтэт онгоц руу буудаж, унагаасан билээ.
Пакистаны талд унасан онгоцны нисгэгч болох Абхинандан Вартхамаг армийнхан олзолсон тухайгаа твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.
Энэтхэг нисгэгч нутгийн иргэдэд зодуулж, хүнд гэмтэл авчээ. Энэтхэгийн тал нисгэгчийг нь зодсон явдалд дургүйцлээ илэрхийлэн "Олон улсын гэрээг зөрчсөн үйлдэл" гэж мэдэгджээ.
Нисгэгчийг нь суллахаар болсон явдалд талархаж буйгаа Энэтхэгийн агаарын нисэх хүчний удирдлагууд болон иргэд илэрхийлсэн гэнэ.
Энэ сарын 14-нд Кашмер муж дахь Энэтхэг цэргүүдийн цувааны дэргэд Пакистаны амиа золиослогч этгээд халдлага үйлдэж, 40 хүнийг хөнөөсөн юм. Уг үйл явдлын дараа хоёр улс зөрчилдөж, харилцан гал нээжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ