Энэтхэгт клашников бууны үйлдвэр нээлтээ хийлээ
Энэтхэгийн Уттар-Прадеш мужийн Амети хотноо Оросын клашников автомат бууны үйлдвэр нээлтээ хийсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Нээлтийн ёслолд тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди оролцсон байна. Ерөнхий сайд нутгийн иргэдэд "Энэтхэг Батлан хамгаалах салбараа илүү сайжруулах учиртай. Энэ бол "Энэтхэгт үйлдвэрлэе?" кампанит ажлын хүрээнд хийгдэж буй ажлын нэгээхэн хэсэг" хэлжээ.
Тэрбээр мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд гүнээ талархал илэрхийлсэн аж.
Тус үйлдвэрт Калашниковын орчин үеийн загвар болох "АК-203С"-ыг олноор үйлдвэрлэж, 2020 он гэхэд армийнхныг бүрэн зэвсэгжүүлэхээр төлөвлөсөн гэнэ.
ОХУ-Энэтхэгийн хамтарсан тус үйлдвэрт 750,000 ширхэг "АК-203С" үйлдвэрлэх лицензийг Концерн Калашников олгожээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ