Нэн ховордсон яст мэлхийнүүдийг хил давуулах гэж байжээ

Филиппинийн цагдаагийнхан Манила хотын нисэх буудлаас дөрвөн саванд хуваан хийсэн олон тооны амьд яст мэлхийг олж илрүүлсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Ойролцоогоор 1,529 ширхэг яст мэлхийг хураан авч, албаныханд өгчээ. Эдгээр яст мэлхийнүүдийг 4.5 сая песо буюу 86,631 ам.доллараар зарсан гэнэ.
Цагдаагийнхан хууль бусаар яст мэлхий хил давуулах гэж байсан этгээдүүдийг эрэн сурвалжиж эхэлжээ.
Гэмт этгээдийг дээрх үйлдлийнх нь төлөө хоёр жилийн ял оноож, 200 мянган песогоор торгох боломжтой аж.
Хууль бусаар хил давуулах гэж байсан дээрх яст мэлхийнүүд нэн ховордож буй ангилалд багтдаг ба НҮБ-ын улаан номонд бичжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ