"Аюулгүй хэмээн итгүүлж ажилчдаа хүчээр уурхайн гүнд оруулсан"

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Ууцар” гэдэг газарт байрлах “Эко-Алтан Заамар” ХХК-ийн “Баянголын-Эх” нэртэй А/18995 дугаарын ашиглалтын зөвшөөрөлтэй 100 метрийн өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд 02.28-ны өдрийн 16:00 цагт нуралт болж 6 хүн, 2 тусгай зориулалтын механизм шороонд дарагдсан.

 

“Эко-Алтан Заамар” ХХК-ийн 6 ажилтан уурхайд ажиллаж байх үед уурхайн хана нурж нийслэлийн Налайх дүүргийн харьяат иргэн Б/33 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн Д /27 настай, эрэгтэй/ нар дарагдсаныг 16:05 цагт тус уурхайн ажилчид эсэн мэнд гаргасан.

 

Харин үлдсэн дөрвөн иргэн хоёр техникийг гарган авахаар Онцгой байдлын алба хаагчид  өдөр шөнөгүй ажилласаар 03.02-ны өдөр 28 удаагийн шумбалт хийж 19:04 цагт иргэн О-гийн цогцсыг, 03.03-ны өдөр 15 удаагийн шумбалт хийж 13:32 цагт иргэн Г-гийн цогцсыг 5-6 метрийн гүнээс тус тус гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгөөд байгаа.

 

Одоогоор нурангид дарагдсан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн П /38 настай, эрэгтэй/, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /31 настай, эрэгтэй/ нарын цогцсыг, мөн тус компанийн эзэмшлийн “КАТ-374Д” загварын эксковатор, “КАТ-Д8Т” загварын бульдозерийг гаргахаар ажилласаар байна.

 

Уурхайн нурангийн осол хоёрдугаар сарын 28-нд гарсан. Өнөөдөр гуравдугаар сарын 5-ны өдөр. Шавартай, хүйтэн ус, шороон дор таван хоног дарагдсан хүн амьд гарч ирэх найдлага үнэндээ үгүй гэдгийг Онцгойгийн удирдлагууд хэлж тиймээс ч “цогцсыг гаргаж авахаар ажиллаж байна” хэмээн мэдээлж буй.

 

Өчигдөр /2019.03.04/ сэтгүүлчид осол болсон газарт очиж нөхцөл байдалтай танилцлаа. Нуралт үүсэх аюултай тул сэтгүүлчдийг осол болсон талбайд буюу осолдсон иргэдийг гарган авахаар ажиллаж буй хавцал шиг том “нүхэнд” ойртуулаагүй. Өндрөөс доош харахад 100 метрийн өргөн, 80 метр гүнд ажиллаж буй Онцгойгийн алба хаагчид шоргоолж мэт жижигхэн харагдах аж. Уурхайн хана бүхэлдээ мөстсөн байх бөгөөд шавартай, хүйтэн усанд аврагчид олон удаа шумбалт хийн, хөлдүү мөсийг хүрзээр цохиж хагалах зэргээр эрэн хайх ажиллагааг хүнд нөхцөлд зохион байгуулж байна.

 

Ослын голомтод ОБЕГ-ын 4 алба хаагч, 2 автомашин, ҮАБ-ын 25 алба хаагч, 1 завь, хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашин, Төв аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, 1 автомашин, аймгийн Цагдаагийн газрын 10 алба хаагч, 2 автомашин,  Мэргэжлийн хяналтын 7 албан хаагч, 2 автомашин, “Эко-Алтан Заамар” ХХК-ийн 115 ажилтан, 16 техник, орон нутгийн захиргааны 3 албан хаагч, 1 автомашин, нийт 171 хүн, 32 техник, хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

 

Нуралт үүсэхийг мэдсээр байж ажилчдаа талбайд гаргасан

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Осол болох үед уурхайн ойр байсан эх сурвалж “Нуралт үүсээд байгааг “Эко алтан Заамар” ХХК-ийнхан мэдэж байсан. Мэдэж байсан учраас уурхай ажиллахгүй байсан. Осол гарахаас өмнөх өдөр буюу 2019.02.27-ны өдөр уурхайн шөнийн ээлж ажиллаагүй. Харин маргааш өдөр нь нуралт үүсэх эрсдэлтэйг мэдсээр байж удирдлагууд нь аюулгүй гэсээр байгаад ажилчдыг уурхайн гүнд оруулсан. Гэтэл төд удалгүй нуралт үүсч, харамсалтай осол гарсан. Энэ осол газар хөдлөлттэй ямар ч холбоогүй, 100 хувь компанийн буруутай үйл ажиллагаанаас болсон. Ослыг нуух гэж оролдож, гадагшаа мэдээлэл задруулахгүйн тулд утасны сүлжээ болоод интернетэд холбогдох боломжийг хязгаарласан” гэдэг мэдээллийг өгсөн юм.

 

Ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар шороо нурж эхэлснийг компанийн удирдлагууд, өдөр шөнөгүй ажилладаг гэх аюулгүй байдлын албаныхан нь ч харж байж. Хоёр хоног ч харзнаж. Гэсэн ч олон хоног тэг зогсолт хийж, орлогоо алдахыг хүсээгүй тул “Аюулгүй” хэмээн ажилчдаа хүчлэн уурхайн гүнд оруулж, эцэст нь шороонд булуулж амь насыг нь хохироожээ. Тэгсэн хэр нь өнөөдөр “Байгалийн давтагдашгүй хүчин зүйл байлаа” хэмээн ярьж зогсоо энэ компанид хэн, хэзээ ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг сонин байна. 

 

Нуралт үүсэхэд олон зүйл нөлөөлсний нэг нь НУУР

 

Тэгвэл осол юунаас болов? газар хөдлөлт үү, эсвэл хиймэл нуурнаас шалтгаалсан уу. Энэ талаар МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан “Энэ уурхайн талбайд зургаан том нуур бий. Энэ зургаан нуураас гурав нь өнөөдөр устай байна. Хамгийн их нь 61341 метр күб устай, нөгөөх нь 6965 метр күб устай, гурав дахь нь 59612 метр күб устай, 7,8,10 метрийн гүнтэй гурван нуур бий. Энэ нуурын хамгийн захын нуур нуралт үүсэх үндсэн шалтгаан болсон. Нуралт үүсэхэд олон шалтгаан байгаагийн нэг нь энэ нуур гэдгийг зориуд тайлбарлаж байна. Ослын дүгнэлт гарахад бэлэн болсон. Гэхдээ нэг зүйлийг баталгаажуулах ажил дутуу байна. “Эко алтан Заамар” ХХК-ийн үйл ажиллагааг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу 19.7-д заасан хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой хор хохирол учруулсан гэдэг үндэслэлээр үйл ажиллагааг нь зогсоосон” гэлээ.

 

Мөн "Ажлаа хийж яваад амь насаа алдсан уурхайчдад Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлд заасны дагуу нэг удаагийн тэтгэмж олгох ёстой. Тэжээгчээ алдсан ар гэрт 193 сая 323 мянган төгрөг дөрвөн гэр бүлд олгогдох ёстой. Үйлдвэрлэлийн осолд өртсөн ар гэрийн үр хүүхдэд нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэмжийг ажилсан жилтэй нь уялдуулж олгох ёстой” гэдгийг хэлэв.

 

Нуур "буруугүй", байгалийн давагдашгүй осол боллоо

 

Мэргэжлийн байгууллагааас осол болоход нөлөөлсөн зайлшгүй нэг хүчин зүйл нь нуур гэдгийг ингэж тайлбарлав. Харин "Эко алтан Заамар" ХХК-ийн зүгээс "нуур буруугүй" хэмээн мэдэгдэж, газар хөдлөлттэй холбон тайлбарлах юм. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Эко алтан Заамар” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Эрдэнэжаргал “Манай компанийн үндсэн дөрвөн ажилтан осолдсон. Компанийн зүгээс маш их харамсч байна. Хуулийн дагуу амь насны даатгал, тэтгэмжүүд, ар гэр үр хүүхдийг нь насанд хүртэл нь асран хамгаалж, тусламж дэмжлэг үзүүлнэ. Айл гэр өнчирч үлдэж буйгаас эхлээд олон асуудал байгаа. Энэ бүгдэд компанийн зүгээс мөнгөн болон эд материалын бүхий л тусламжийг үзүүлнэ. Ослын шалтгааныг ярихад эрт байна. Карьерын урд болон зүүн хана мөстөлттэй, хойд хана нурсан, нойтон байна. Учир нь байнга нар ээдэг. Нар ээдэг тал нь илүү хайлаад мөсөө эдээд нурсан байх магадлалтай гэж үзэж байгаа.

 

Мөн Одон орон судлалын хүрээлэнгээс манай уурхайн яг энэ бүсэд хоёрдугаар сарын 27-ны өдрийн 10.45 минутад 4 баллын газар хөдөлсөн гэх мэдээллийг бидэнд албан бичгээр мэдээлсэн. Ослын шалтгааныг мэргэжлийн байгууллага тогтооно. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нуураа маш ойрхон байгуулснаас болж ийм осол үүслээ гэх урьдчилсан таамгыг явуулж байна. Нуурын ус булингартай, шавар шороотой холилдсон байдаг учраас нуралт үүсэхэд шалтгаалсан байж болзошгүй. Гэвч нуурын ус бүх хэсэгтээ нэг түвшинд байдаг. Заамар сумын бүс нутагт байдаг бүхий л уурхайн хана яг ийм түвшинд ижилхэн ус шүүрдэг. Тэгэхээр нуурын ус булингартай, нөгөө талаас хананаас тунгалага ус шүүрч байна. Үнэхээр нуурын ус шүүрээд аваар осол гарсан уу гэдгийг мэргэжлийн байгууллага тогтооно. Одоохондоо нууртай холбож ойлгох нь өрөөсгөл гэж бодож байна. Нуурын ус шүүрээд осол үүсгэсэн бол хана цөмрөөд ороод ирнэ” гэх тайлбарыг хэлж байна

 

Дөрвөн хүний амь нас хохирчихоод байхад “Эко алтан Заамар” ХХК-ийн удирдлага “Манай аюулгүй байдлыг шалгах алба өдөр шөнөгүй хоёр ээлжээр цаг тутамд ажиллаж байдаг. Энэ бол яалт ч үгүй байгалийн давагдашгүй осол боллоо” хэмээн ярьж зогсоно. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээс бүх зүйл тодорхой болох биз ээ...

 

Нуралт үүссэн хананаас маш их хэмжээний ус тасралтгүй гоожиж байна

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Осолдсон хоёр хүнийг яаралтай гаргаж авах зорилттой ажиллаж байна. Нуралт үүссэн хананаас маш их хэмжээний ус тасралтгүй гоожиж байна. Бүх талбайгаа дөрвөн хэсэгт хуваагаад аврагчид эрэл хийгээд ойрхон ойрхон тэмдэглээд, нягтлаад явахад лаг шаварны дээд талд осолдсон хүн, хүнд даацын техник хэрэгсэл алга. Бульдозерийг бол ус соруулахад үзүүр нь гараад ирсэн. Энэ компанийн хүчтэй техникээр дээш нь татаж үзсэн ч тросс тасарлаа. Дахин татаад үзэхэд хөдөлгөхгүй байна. Уг техник 70 гаруй тонн жинтэй байдаг юм байна" гэлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Эрэн хайх ажиллагааг явуулж байгаа лаг шавартай усанд 2 метрийн урттай төмөр зооход бүхэлдээ усанд ороод алга болж байна. Алба хаагчид 24 цагийн турш ус соруулж байгаа ч уулнаас маш их хэмжээний ус урссаар байгаа тул үр дүнд хүрэхгүй байгаа аж. Одоогоор нийтдээ 1364 метр кв мөсийг зөөж, 12000 метр күб ус соруулж, 1300 гаруй метр күб шороо тээвэрлэж далан байгуулжээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Амьсгаа:
Үхсэн ацны эко алтан заамар лалрын удирдлагуудын нь өөрсдиы нь аврах ажиллагаанд оруулаач үе удмаар чинь тамруу авч одноо харж л бгаарай
2019-03-08
зочин:
тэр дарга нар хүн хайрладагүй хүмүүс шүү авилгаа ѳгѳѳд бүх юм хаана шүү хүмүүс минь !!!!!!!
2019-03-06
зочин:
ЭКО АЛТАН ЗААМАР маш их хэл амтай байсан. Уул ус шилгээж байна. Уул усаа их хөндөх дэмий гэдгийг харуулаад л байна даа... Харамсалтай
2019-03-06
Mori tsag:
ene unheer haramsaltai. Erdenejargal zahiral yu medehev ee gariin useg l zurdag yum. Ene us shuurelt ali uurhai olborj eleh ueees l ehlsen yum. Sanuulsan, helsen, dugnelt gargasan toogoogii ue biii.
2019-03-06
Сhimgee Doogii:
Xoorhii sanaa zowoj shanalaj uilahaas oor zuiliig hiij chadahgui ger bol naiz nohod oir dotniihnii hon omnoos Ontsgoigiin zaluuchuud l ami nasaa zolin bn l hund achaag nuruundaa uurch ywah ym daa
2019-03-05
Зочин:
Үнэхээр харамсалтай . ХӨдөлмөрийн аюулгүй бхйдлыг огт мөрддөггүйн шинж. Хиймэл нуур үүсгэсэн байх магадалтай байна шүүдээ. Мөнгө л олж бхйвал хүн үхэх хамаагүй гэдэг зарчимаар ажилдаг гэж хэлхэд болохоор бна. Хайран залуучууд. Бүр мөсөн хаах хэрэгтэй.
2019-03-05
ter zakhiral ni uuruu dooshoo orj uheh heregtei... altan amia aldsan khumuust tetgemjeer yadag yum ... undsendee khvn alsan bn
2019-03-05
SHINEE:
Үнэхээр харамсалтай юм болсоон бусад уул уурхай маш том сургамж авч хүний алтан амыг хэд хоногийн ашгийн асуудалтайгаа бүү ахиж харьцуулж хутгаарай үнэн дээ хариуцлага гэдэг том зүйл бүх шатандааалдагдаж нэн тэргүүн хөдөлмөр аюулгүй байдлаа бүх уул уурхай дүрэм журамдаа хатуу баритлах уяалдуулан ажилах л хэрэгтэй шүү ум сайн амаглан болтугай
2019-03-05
zochin:
tsus sorogch naraa ta bvxen ex oroniixoo tuluu unuudur yu xiij bvteesen be xeden tugrugnii tatvar tulsun be xeden xunii ar ger amdiraliig n avch yvj xariuclag xuleej ajilsan be ene asuultiig uuruusuu asuugad neg uzeerei delxii xugjij bna bid tamiin togoondoo bsaar l bna
2019-03-05
zochin:
xaramsaltai yum bsoon gexdee ene kompani uursdiiguu buruugui gej xeleegui bizdee yxaaraa engej adilxan mongol xvmvvs bjej neg negniixaa muug uzej tcusiig n sorj bdag bna tcusiig n sorloo geed saixan bolchixgood bgan bna l da tiim ikh tsus soroxgeed bgan bol ter oyu-tolgoi boroo gold gex met gadaadiin kompanuudiin tsusiig sorooch undesniixaa xeden kompanuudiig l sorood bxiin etcsiin ecest ene xeden undesnii kompanuudchine l ene ex oroniig avch yvj bnshd ene bvx tatvar tetgever turiin alban xaagch nariin tcalin gex met mash olon xund achaag uureed yvj bna shvv de ene kompani ymar bank bus sanxuugiin bguullag bguulad ard irgediig mungu xuuleed shulaad yvaad bga bishdee
2019-03-05
Зочин:
Шуналтнуудын НҮД рүү МӨНГӨ цутгаад өгвөл таарна. Энхийн цагт хүний амиар наадагчид....
2019-03-05
!!!Зочин:
ene Gazar shoroo uhaj tunhsen nohduudiig Baigal eh gesgeel hurteesen baij taaraa Ug kompaniig Udirdlaguudiig Tenger nirgeh bailgui dee!
2019-03-05
zochin:
nuur bii geh . alt uhlaa baigal svitgelee mal amitnii und us horduullaa geheer . uamarch usgvi hursnii us shvv . bid us horduulaagvi nsgvi nuurgvi gazar gej dongosoh ....... jinhene undnii usnii orgil eh bulagiig maltaj dvitgesen mzlaruud yum bishvv ???
2019-03-05
Зочин:
Нуур,газар хөдлөлт,ус шүүрэлт юу ч байсан ямар ч тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг тухайн компани бүрэн шийдэх ёстой.
2019-03-05
бямбаа:
аврагч нарын дэээрээс шороо унаж дарвал яанаа амь нас эрүүл мэндийн баталгаа байна уу энэ олон удаа усанд орж биеээрээ зүтгээд байгаа хүмүүсийг засгаас онцгойлон анхаарч эмлэг үйлчилгээ үзүүлэх тусгай хангамж үзүүлмээр юм байна бас ажилласан жилийг нь нэммээр юм шиг эрүүл мэндээ алдаж дууслаа шүү
2019-03-05
Иргэн:
Нуурын ус хөрсөнд шингэж нэвчиж гарахдаа булингартай чигээрээ гарна гэж юуу байсын. Нэг ёсны шүүлтүүрээр дамжаад тунгаагдаад гарч байна гэсэн үг . Тэгэхээр тунгалаг л гарна шүү дээ. Ус нэвчиж гоожоод байна гэдэг чинь eрөнхийдөө усанд хөрс нь сийрэгжиж биeэ даах даац даах чадваргүй болоод нурсан гэсэн үг бишүү. Битгий уснаас хуурай гарах гэж худлаа ярьж хүмүүсийн тархи угаагаад бай. Нуурыг хэт ойрхон барьсанаас ус их нэвчсэн уурхайн хана хөлдүү байснаа гэсэнгүүтээ л нурж эхэлсэн байна л даа
2019-03-05
Зочин:
Газар хөдөлсөн ч гэх шиг.
2019-03-05
lalar luivarchin bazriig hurdan barivchil, ene ih zardliig bugdiig ni tuluul ter yanhandhaas uur um medehgui pizdagaar
2019-03-05
зочин:
Баян Базар хүний амиар наадаж байна. Газар хөдөлсөн гээд тархи угааж байна.Харцгаа МХГ болон хуулийн байгууллагууд ам нэгтэй газар хөдөлсөн гэдэг дүгнэлт , акт гаргаж таараа. Хөөрхий муусайн талийгч нар ингээд хохирно.
2019-03-05
Ovun:
Ajilsan jileer н tetgemj geheer tsoohon sar jil edniid ajillaad ami nasaaraa hohirch bga hvnii tsaashid amidarch ajilliah ar geraa tejeeh hairan nas haramsaltai bishvv
2019-03-05
САРАН:
ЭНЭ 3 САРЫН ХОР НЬ АРИЛААГҮЙ ХҮЙТЭН УСАНД ШУМБАЖ, ХҮНИЙ АМЬ АВРАХААР АЖИЛЛАЖ БУЙ АВРАГЧДАД ТУСЛАХ ХӨДӨЛГӨӨН ӨРНҮҮЛМЭЭР ЮМАА. ХҮНЭЭ ОЛБОЛ ТЭР ТЕХНИЙКИЙГ ТАТАЖ ГАРГАХ ГЭЖ ХҮНИЙ МАХ БАРААД ЯАХАВ ДЭЭ. ТЭР ЧИГЭЭР НЬ БУЛБАЛ ТААРНА. ЭРҮҮЛ БАЙСАН ХҮМҮҮС ӨВЧНИЙ ҮҮР БОЛЖ ГҮЙЦЛЭЭШТЭ
2019-03-05
бямбаа:
аврагч нарын дэээрээс шороо унаж дарвал яанаа амь нас эрүүл мэндийн баталгаа байна уу энэ олон удаа усанд орж биеээрээ зүтгээд байгаа хүмүүсийг засгаас онцгойлон анхаарч эмлэг үйлчилгээ үзүүлэх тусгай хангамж үзүүлмээр юм байна бас ажилласан жилийг нь нэммээр юм шиг эрүүл мэндээ алдаж дууслаа шүү
ter bayn bazraa geh pizdag barij shorond hataagaachee
2019-03-05
зочин:
тэр дарга нар хүн хайрладагүй хүмүүс шүү авилгаа ѳгѳѳд бүх юм хаана шүү хүмүүс минь !!!!!!!