Ууланд очиж амиа хорлосон иргэний цогцсыг олжээ

img

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Ууланд очиж амиа хорлосон иргэний цогцсыг олжээ.

 

Тодруулбал Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Шарга морьт” зуслангийн хойд ууланд 02.26-ны өдрийн 13:40 цагийн үед хүн төөрсөн гэсэн дуудлага Онцгой байдлын албанд ирсэн байна. Дуудлагыг 03.05-ны өдрийн 08:00 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 20 алба хаагч, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 60 алба хаагч, нийт 80 алба хаагч, 7 техник хэрэгсэлтэйгээр 03.05-ны өдрийн 09:30 цагт эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулжээ.

 

Улмаар мөн өдрийн 11:30 цагт тус зуслангаас 5 км-т “Гонгор” хайрхан гэдэг газраас Увс аймгийн харьяат иргэн Г /32 настай, эрэгтэй/ амиа хорлосон байсныг олж, цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ggg:
26 nd ugsun duudlagand 3sariin 5 ochdog ni yaj bgaan nowshiin uws chin sharga moritiin zuslang sunstei bolgochihloo shdee
2019-03-06