Рита Ора "хүн аалз"-аасаа САЛЖЭЭ

Британийн нэрт дуучин Рита Ора дахин ГАНЦ БИЕ болсон талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.
Тэрбээр оны өмнө уран бүтээлч, Хүн аалз киноны од Эндрью Гарфилдтай болзож буйгаа инстаграм хуудсаа дамжуулан фэнүүддээ мэдэгдэж байсан удаатай.
Тэгвэл хосын харилцаа дөрвөн сарын дараа салалтаар дууссан байна.
Энэ талаар Рита Ора инстаграмдаа "Дахиад л салалт. Миний зүрх урагдаж бас шархалж байна" гэж бичжээ.
Хос ямар шалтгаанаар салсан нь нууц байгаа ба дуучны ойрын эх сурвалж "TMZ" сайтад "Тэд маш завгүй байдаг. Завгүй хувиар л салалтад буруутай" гэж ярьсан байна.
Эндрью Гарфилд өмнө нь "Оскар"-ын шагналт жүжигчин Эмма Стоунтай сүй тавьж байсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ