"Ниссан"-ы босс төрсөн өдрөө шоронд бус гэртээ тэмдэглэхээр боллоо
2019-03-06

Японы автомашин үйлдвэрлэлийн “Nissan Motor” компанийн ТУЗ-ийн дарга Карлос Гон 100 өдөр саатуулагдсаны эцэст дөнгөж сая батлан даалтаар суллагдсан талаар "ВВС" агентлаг шуурхай мэдээллээ. 

 

 

 

Түүнийг олон жилийн хугацаанд цалингаа худал мэдээлж, компанийн мөнгийн хувьдаа завшсан, хөрөнгө оруулалтын мэдээллээ худал тайлагнаж Японы Татварын албыг хууран мэхэлсэн гэж буруутгаж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард саатуулсан юм. 

 

Токиогийн шүүх 8.9 сая ам.долларын торгуультайгаар батлан даалтаар суллах шийдвэр гаргасан байна. Тэрбээр өөрт нь тулгаж буй бүх хэргийг үгүйсгэж байна.

 

Ийнхүү Гон 65 насны төрсөн өдрөө саатуулах байранд бус гэртээ тэмдэглэхээр боллоо.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин