Мартын тоглолт ямар үнэ ханштай байна вэ

"Хурд" хамтлагийнхан олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 8-ны үдэш "Зураг шиг бүсгүй" тоглолтоо "Corporate Convention Centre"-д 19.00 цагт хийнэ.
Тасалбарын үнэ: 150,000-1,500,000 төгрөг
МУГЖ дуучин Ж.Алтанцэцэг “Хайр гэж” нэртэй тоглолтоо гуравдугаар сарын 8-ны үдэш "Corporate Convention Centre"-д 19.00 цагт хийнэ.
Тасалбарын үнэ: 60,000, 80,000, 100,000 төгрөг
Залуу дуучин Лодко анхны бие даасан “Гэргий” тоглолтоо “Holiday Inn Ulaanbaatar” зочид буудлын концертын танхимд гуравдугаар сарын 8-ны 19.00 цагт хийнэ.
Тасалбарын үнэ: 25,000 төгрөг
МУГЖ Х.Болормаа, СТА Р.Дэлгэрмаа, СТА Э.Оюумаа нарын хамтарсан “Сүүн аялгуу” тоглолт гуравдугаар сарын 7,9-ны өдрийн 19.00 цагт "Corporate Convention Centre"-д болно.
Тасалбарын үнэ: 40,000 60,000 төгрөг
“Нюанс” хамтлаг гуравдугаар сарын 8-ны 19.00 цагт “Бүсгүй танд” нэртэй концертоо “Ancore Conference Event Venue”-д хийнэ.
Тасалбарын үнэ: 130,000 төгрөг
“Никитон”, “Хурд”, Дуучин Д.Болд, МУГЖ С.Наран нарын хамтарсан “Best Hits” тоглолт гуравдугаар сарын 7-ны 19.00 цагт “Crocus Event Hall”-д болно.
Тасалбарын үнэ: 80,000 төгрөг
Улсын филармонийн уран бүтээлчид эмэгтэйчүүдийн баярын өдөрт зориулсан “Бүсгүй танаа” тоглолтоо гуравдугаар сарын 7-ны 19.00 цагт Соёлын төв өргөөнд тоглоно.
Тасалбарын үнэ: 15,000, 25,000 төгрөг
Улсын Драмын Эрдмийн Театрт “Бүсгүйн зурвас” уянгын жүжиг гуравдугаар сарын 7-ноос өдөр бүр 18.00, 19.00 цагуудаас тоглогдож байна.
Тасалбарын үнэ: 10,000-50,000 төгрөг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ