2015 онд хоёр найзынхаа хамтаар Лондон хотоос зугтааж, улмаар Иракийн хэт даврагч Исламын улс бүлэглэлд элссэнаөнгөрөгч сард гэртээ харихыг хүсч, Британийн эрх баригчдаас тусламж хүссэн билээ.
Уг мэдэгдлийн дараахан түүнийг иргэншлийг Британийн эрх баригчид цуцалж, эх орноосоо урвасан түүнийг хэзээ ч хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Шамима Бегум Исламын улс бүлэглэлд элсснийхээ дараа террорист этгээдтэй гэрлэж, хоёр ч хүүхдийн эрх болжээ.
Харамсалтай нь эхний нь хүүхэд алан хядах ажиллагааны үеэр амиа алдсан бол удаах хүүхэд нь хүнс тэжээлийн дутагдлаар амиа алдсан гэнэ. Холбоотны дайралтын үеэр түүний нөхөр амиа алдсны дараахан тэрбээр Сири дэх дүрвэгсдийн хуаранд амьдрах болжээ.
Тэрбээр нэгэн хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ хэвлий дэх үрдээ ихээхэн санаа зовж буйгаа илэрхийлж, Хүүхдээ эрүүл орчинд өсгөмөөр байна" гэж ярьжээ.
Шамима Бегум хоёр сарын эхээр амаржиж, хүүтэй болсон ч хэдэн өдрийн өмнө уг бяцхан хүүхэд мөн эндсэн талаар Сирийн талаас мэдээлэв.
Хүүгээ алдсан Шамима Бегум эрүүл мэндийн хувьд тогтворгүй хэдэн өдрийн турш ухаангүй байгаа гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |