Өнөөдөр үхэр өдөр

img

Аргын тооллын нэгдүгээр сарын 17. Ангараг гариг. Билгийн тооллын 24. Салхины эх одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 08.30 цагт мандан 17.20 цагт жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, багш шавьд барилдах, номын абшиг авах, нүүдэл суудал хийх, шинэ гэр байранд орох, мал арилжихад сайн. Байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ