Лопез дурлалт залуугаасаа гэрлэх санал авлаа
2019-03-13

Дуучин, жүжигчин Женнифер Лопез өнгөрөгч долоо хоногт сүй тавьсан тухайгаа инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн билээ.

 

 

Өдгөө 49 настай Лопез 2017 оноос өөрөөсөө зургаан насаар дүү  бейсболын "New York Yankees" багийн од Алекс Родригестэй болзох болсон юм.

 

Ийнхүү хос хоёр жилийн дараа албан ёсоор ГЭР БҮЛ болохоор боллоо.

 

 

Хоёр хүүхдийн эх Лопез хайртай залуугаасаа хэрхэн гэрлэх санал авсан ховор агшинаа бусадтай хуваалцсан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээлэв

 

 

Бахамын арлын эрэг дээр Алекс Родригес, хайртай эмэгтэйгийнхээ өмнө нэг өвдөг дээрээ суугаад НАДТАЙ ГЭРЛЭЭЧ хэмээн хэлж, гэрлэх санал тавьсан аж. Сүйн бөгж таван сая ам.долларын үнэтэй гэнэ. 

 

 

Түүнийг ийнхүү хэлэхэд Лопез зөвшөөрсөн ба уг үйл явдлыг гэрчлэх гэрэл зургуудыг инстаграм хуудастаа нийтэлжээ. Тэрбээр зургуудынхаа тайлбар "3.9.19" хэмээн бичсэн байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин