Нууц бичлэг хийдэг К-ПОП од шоу бизнесийг орхилоо
2019-03-13

Биеэ үнэлэгчтэй нэр холбогдож, нэр хүнд нь унаад буй алдарт "Big Bang" хамтлагийн Сюнри өчигдөрхөн урлагийн амьдралаа төгсгөж буйгаа зарласан билээ.

 

 

Тэрбээр өөрийн ажиллуулдаг шөнийн клубээрээ дамжуулан гадаадын бизнесмэнүүдэд биеэ үнэлэгч зуучилж өгдөг гэж буруутгагдаж буй. Сюнри хөрөнгө оруулалт татахын тулд уг хууль бус ажиллагааг хийсэн аж.

 

Мөн уг клубээр үйлчлүүлж буй залуус хар тамхи хэрэглэх, хүчингийн хэд хэдэн удаагийн хэрэг гарчээ. Тэгвэл уг дуулиан намжиж амжаагүй байхад дахин нэг К-ПОП шоу бизнесийн амьдралаа өндөрлүүлж, шүүх хяналтын хаалга татахаар болжээ.

 

Дуучин, хөтлөгч, ая зохиогч, телевизийн  шоуны од Жун Жүн Ён өнгөрсөн хугацаанд эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орох үедээ нууцаар бичлэг хийж, улмаар хувийн групп чатаар бичлэгээ найзуудтайгаа хуваалцдаг байжээ.

 

"Дуучин залуу ойролцоогоор 10 гаруй бүсгүйн бичлэгийг уг чатаар хуваалцсан" гэж Сөүлийн цагдаагийн газраас уламжлав. 

 

Жун Жүн Ён

 

Оддын хувийн групп чатад Сюнри байдаг нь тогтоогджээ. 

 

Ийнхүү 30 настай Жун Жүн Ён дээрх үйдлийнхээ төлөө урлагаас бүр мөсөн явах шийдвэр гаргаж, хохирогч бүсгүйчүүдээс чин сэтгэлээсээ уучлалт хүсчээ. Тэрбээр инстаграмдаа "Бүх зүйлд буруутай. Намайг уучлаарай" гэж бичжээ.

 

Дээрх групп чатад Жун Жүн Ён, Сюнригээс гадна хэд хэдэн олны танил эрхмүүд бий гэх мэдээлэл хэвлэлээр цацагдах болсон юм. Жун Жүн Ён 2016 онд бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгагдаж байсан ч удалгүй гэм буруугүй хэмээн суллагдаж байв. 

 

Тус чатад "EXO" хамтлаг, "F.T. Island" болон "CNBLUE" хамтлагийн гишүүн бий гэх цуурхал гарчээ. Харин "F.T. Island", "CNBLUE" харъяалагддаг "FNC Entertainment", EXO" хамтлагийн харъяалагддаг "SM Entertainment" уг цуурхалыг эрс үгүйсгэжээ. Жун Жүн Ёнтэй бэлгийн харьцаанд орох үедээ нууц камерын хохирогчид болсон гэх бүсгүйчүүдийн дунд "Black Pink", "TWICE" хамтлагийн гишүүн болон жүжигчин О Ён Сео багтаж байгаа гэх мэдээлэл мөн цацагджээ.

 

Мэдээлэлтэй зэрэгцэн уран бүтээлчдийн агентлагийнхан хариу мэдэгдэл хийж "Худал цуурхал тарааж, уран бүтээлчдийн нэр төрд халдсан этгээдүүдийг хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх болно" гэж сануулсан байна. 

 

Ийнхүү К-ПОП ертөнцийг тойрсон дуулиан намжих бус улам хүчээ авч эхэллээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Tn yg umen blackpink ch gh shig
2021-05-20
Yu hutsaad bga golognvvd pizda nar chini blackpink bhgvi ta naraas oor medeelelvvdiin sait gantshan twice l gj bnshd bitgii ariuhan blackpink iig maani bicheed ortson ch gh shig hutsdag lalruud we
2021-05-20
Tn yg umen blackpink ch gh shig