Тусгай зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

img

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр Төрийн ордны "Б" танхимд 09.30 цагаас хуралдана. Уг хуралдаанаар Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн төсөл, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх ажээ. Үүний дараа Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Садар самуун явдалтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм. Мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Өмгөөллийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хуульч сонгон шалгаруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм байна. Харин хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс болон УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нараас өргөн барьсан Монгол Улсын шүүхийн тухай болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд,  Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Өмгөөллийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд хэлэлцэх ажээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ