Сонирхолын зөрчлийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлэг хийнэ

img

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “А” танхимд 14.30 цагаас хуралдана. Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Үүний дараа Засгийн газрын агенлагийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ. Мөн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх ажээ. Харин хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Your Name...:
Ажлын болон дүрэмт хувцас захиалгаар чанартай хийж байна. 9517-4824
2012-01-17