Ираны бардамналыг Турк үгүй хийлээ

img

НАТО-гийн пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийг Турк улсад байршуулах хэлэлцээр Анкара болон Вашингтоны хооронд явагдаж буй талаар Туркийн гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч өчигдөр зарлалаа. Үүнтэй холбоотойгоор энэхүү НАТО-гийн пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийг байршуулах хэлэлцээрийг эсэргүүцсэн хүмүүс туркийн томоохон хотуудад жагсаал цуглаан зохион байгуулжээ. АНУ нь пуужингаас эсэргүүцэн хамгаалах системээ зүүн европын Польш, Румын болон баруун өмнөд европын Испани, Португали улсуудад байршуулахаар болоод буй. Тэгвэл тав дахь улс болох Туркт байршуулах хэлэлцээр амжилттай болвол Европын төв хэсэг аль  талаасаа пуужин нэвтрэхгүй системээр хамгаалагдах юм. Үүнийг ОХУ тууштай эсэргүүцсээр ирсэн. Хэдийгээр АНУ нь энэ пуужингийн хамгаалалтын систем болзошгүй террорист халдлагаас тэр дундаа Ираны пуужингийн довтолгооноос Европыг хамгаалах зорилготой хэмээн тайлбарласаар ирсэн ч ОХУ үүнийг үл ойшоон тус улсын аюулгүй байдалд заналхийлсэн төлөвлөгөө хэмээн эрс эсэргүүцсээр ирсэн. Одоо ч Туркийн нийслэл Анкарагаас зүүн өнөд зүгт 400 милийн зайтай Малатиа хотын дэргэд байрших пуужингийн хамгаалалтын төв станц нь манай дэлхий дээрх хамгийн чанга харуул хамгаалалттай газар болж хувирч байгаа гэнэ. Сансраас хиймэл дагуулаар дэлхийн өнцөг булан бүр дэх томоохон шилжилт хөдөлгөөн, дулааны хэм, асар хурдтай хөдөлгөөн хийж буй биет зэргийг нарийн тогтоож хэдхэн секундын дотор хариу арга хэмжээ авах хүчин чадалтай энэхүү станц нь АНУ-ын хамгийн сүүлийн үеийн батлан хамгаалах салбарын ололт хэвээр байгаа. Иран улс ч үүнийг эрс эсэргүүцэж буй. Хэдийгээр Турк нь Ираны хөрш улс ч НАТО-гийн гишүүн орны нэг. Тиймээс Ираны хөрш улсад пуужингийн хамгаалалтын систем байрлуулах нь АНУ болон НАТО-д давхар асар их ач холбогдолтой. Пентагоны тэргүүн Леон Панетта өнгөрсөн сард ойрхи дорнодоор айлчлал хийхдээ Турктай энэ талаар томоохон тохиролцоо хийсэн бололтой. Ираны асуудал он гарсаар улам хурцаар тавигдсаар буй энэ үед НАТО Анкараг яаравчлуулахаар шийдсэн хэмээн олон улсын ажиглагчид дүгнэж байна. CNN-ий тоймч Закариагийн дүгнэж буйгаар Туркийн өмнөд хэсэгт пуужингаас хамгаалах системээ байршуулж чадсанаар ойрхи дорнод түүний дунд Америкийн ойрын холбоотон Израйль Ираны пуужингийн заналхийллээс бүрэн ангижирч чадахаар аж. Хэдхэн хоногийн өмнө Ираны парламентын тэргүүн Туркт айлчилсан. Айлчлалын гол зорилго мэдээж хэрэг НАТО-гийн хамгаалалт байсан гэнэ. Дунд тусгалын баллистик пуужингуудаа амжилттай туршиж Ормузын хоолойг бооно хэмээн заналхийлж буй Иран улсад энэ нь мэдээж хэрэг хамгийн эмзэг сэдэв. Хар үгээр хэлэхэд Ираны хамаг хүч, хөрөнгөө хаяж бүтээж буй пуужингууд газраас хөөрөхөөс цаашгүй болох юм. Тиймээс Иран улс Туркийг өөрийн талдаа татахыг хичээсэн ч энэ оролдлого нь бүтэлгүй болсон гэнэ. Түүгээр ч үл барам Турктай хэлэлцсэний дараа Иран улс гадаад бодлогодоо буулт хийж цөмийн хөтөлбөртэйгөө холбоотойгоор хэлэлцээрийн ширээний ард суух боломжтойгоо ч илэрхийлсэн. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын хөлөг онгоц тээгч бүхий томоохон цохих бүлэг Энэтхэгийн далайд нэмэлт хүч болон орж ирсэн нь Ираныг тун хүнд байдалд оруулаад байгаа. Япон улс АНУ-ын шахалтад автаж ч Ираны нефтээс татгалзахаа мэдэгдээд буй. Хэдийгээр ОХУ, Хятад Ираныг олон улсын тавцанд хамгаалсаар ирсэн ч одоогийн нөхцөл байдал тун эгзэгтэй болоод байна. Үүнийг ч мэдэрсэн Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмединижад  АНУ-д таагүй ханддаг Өмнөд Америкийн орнуудаар айлчлал хийгээд байгаа. Олон улсын тавцанд ганцаардахгүйг хичээсэн Ираны чармайлтыг хөрш Турк улс ийнхүү бүрмөсөн үгүй хийж байна. О.Нар  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zz:
enetheg usa in holbooton hytad ch bas usa tai taalamjtai haritsaatai bgaad bgaa sht herwee tiim ym bolhiin bol dain bolno.Hytad usa oros ene 3iin 2n l daind orhod ene delhiigees yuch uldehgui tegsen dor bol duraaar n orhison n deer
2012-01-18
Манай улсад ямар ч боловсролгүй, бодлогогүй хүн үнэхээр олон юмаа
2012-01-17
зочин:
Орос Хятад Энэтхэг мэтийн улсууд нэгдээд Амеркчуудийн нефтийн баялагт шунасан цэрэг эдийн засгийн харгис бодлогыг нь хазаарлаж болдоггүй юм байх даа...
2012-01-17
çî÷èí:
ßìàð òîì ýìãýíýë âý. Õººðõèé òóðêóóä äàðààãèéí ýýëæèíä èçðàéëûí æ¿¿ä¿¿äèéí çóóø áîëíî ãýäãýý ìýäýõã¿é áàéãàà þì áàéõ äàà. ßñ õàÿ ,òýãýýä áîîë÷èë ãýæ ýðòíèé ¿ã äýý.
2012-01-17
HUYGAA:
dolignohgui geed irantai niiled usa nato giin esreg zogsohuu yamar sonin yum bichdin bee
2012-01-17
zochin:
http://www.petroleum.mn/
2012-01-17
horsh uls baij ymar utgagui zuil hih ged bgan boldo
2012-01-17
Bi:
Турк бол хамгийн муу санаатай Европын хужаа нар
2012-01-17
Your Name...:
Туркууд угаасаа хүстэйд нь долигноод сурцан хүмүүс
2012-01-17