АШУҮИС-ийн Сургалтын эмнэлгийн барилгыг хүлээн авна

img

АШУҮИС-ийн харьяа сургалтын эмнэлгийн байр хүлээн авах ёслолын ажиллагаа өнөөдөр 11.00 цагт болно. Арга хэмжээнд ЭМЯ, БСШУЯ төлөөллүүд болон БЗД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Япон улсын элчин сайдын яамны төлөөлөл, Жайкагийн хүндэт төлөөлөгчид, АШУҮИС-ийн удирдлагууд болон бусад албаны төлөөлөгчид оролцоно. 

 

 

Тус эмнэлгийн барилгыг Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2016 оны гуравдугаар сараас барьж эхэлсэн юм. Эмнэлгийн барилгын ажил дуусч, өнгөрсөн долоо хоногт улсын комисс ажиллаж, ийн хүлээж авахаар болжээ.

 

Нийт 170 тэрбум төгрөгөөр "босч" буй тус эмнэлэг эхний ээлжинд 104 ортойгоор үйл ажиллагаа явуулах юм.

 

Тус эмнэлгийн тухай дэлгэрэнгүй сурвалжлагыг эндээс уншина уу.

 

М.Болд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ