Ерөнхий прокурорт Б.Жаргалсайханыг, УДШ-ийн Ерөнхий шүүгчид Д.Ганзориг нарыг дэвшүүлжээ

Ерөнхийлөгч зарлиг гарган Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, орлогч прокурор Г.Эрдэнэбат, УДШ-ийн Ерөнхий шүүгч Ц.Зориг нарыг албан тушаалаас нь огцруулаад байгаа.
Ерөнхийлөгч Улсын ерөнхий прокурорын албан тушаалд Б.Жаргалсайхан, орлогчоор нь Ш.Эрдэнэбилэг нарыг томилохоор АТГ-т бичиг хүргүүлсэн байна. Хуулиараа Ерөнхийлөгч Улсын Ерөнхий прокурорыг томилох эрхтэй юм.
Харин УДШ-ийн Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийг УДШ-ийн нийт гишүүдийн олонхиор нэр дэвшүүлэхээр болжээ. “Хамгийн залуу, элдэвт нэр холбогдоогүй, дүүрэгт байхдаа чигч шударгаараа нэг үе чичлэгдэж явсан эрүүгийн толгой шүүгчдийн нэг” гэж хуульч О.Алтангэрэл жиргэсэн байна. Д.Ганзориг нь 1976 онд төрсөн, УДШ-ийн Эрүүгийн танхимын шүүгчээр ажилладаг байна.
Э.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ