29 зорчигчийг аврах найдвар тасарчээ

img

Италийн Жиглио арлын ойролцоо осолдсон аялал жуулчлалын аварга хөлөг онгоц Коста Конкордийн аврах ажиллагаа үргэлжилсээр байна. Одоогийн байдлаар ослын үеэр амиа алдсан хүмүүсийн тоо зургаа болоод байгаа. Тус онгоцонд зорчиж явсан 4000 зорчигчдыг бүгдийг шахуу аварч  чадсан ч аврагчдын санааг хамгийн ихээр зовоож байгаа зүйл бол сураггүй болоод байгаа 29 зорчигч аж. Тэд осол гарч онгоц хажуу бөөрөөрөө унах үед онгоцны дээд задгай тавцан дээр байсан хүмүүс гэнэ. Тэнгисийн усанд унаж сураггүй алга бологсдыг нэг нэгээр нь олж байгаа ч эдгээр 29 зорчигчдыг аврах найдлага тасраад байгаа гэнэ. Одоогоор шумбагчид тэнгисийн ёроолоор хайхын зэрэгцээ аврагчид арлын эрэг хавийг самнасаар байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ