Ё.Баатарбилэг: 6 нас хүрээгүй хүүхдийг нэгдүгээр ангид оруулахгүй


БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Багш нарын VII их хурлыг зохион байгуулах шийдвэр гарлаа. Энэ хүрээнд БСШУСЯ-наас ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Дөрөвдүгээр сарын 12-14нд энэ их хурлыг зохион байгуулна. Анх 1935 онд Монголын багш нарын анхдугаар хурал зохион байгуулагдаж байлаа. Түүнээс хойш олон жилийн дараагаар давтамж нь ирж байж. 1996 онд Монголын багш нарын VI их хурал болж байсан байна.
Энэ удаагийн хурлаар 800 орчим төлөөлөгчид оролцоно. Монгол Улсын бүх сумын төлөөлөл оролцоно. Багш нарын их хурал “Сайн багш-сайхан ирээдүй” гэсэн уриатай.
Монголын төр засаг ямар ч үед боловсролын салбартаа ДНБ-ний 20 хувийг зарцуулж ирсэн. Багш нарын ажлын ачаалал, тэтгэврийн нөхцөлийг гол асуудал болгон тавьж байгаа. Үүн дээр хариулт өгсөн хурал болох байх.
Багш нарын цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, урамшууллын асуудал яригдана. Хэрвээ инфляцийн түвшинтэй уялдуулвал цалин нэмэхээр тусгасан байгаа. Багш нарын хөгжлийн асуудалд манай улс ахиц гаргасан гэж явдаг юм билээ. Багш нарыг 5, 10 жилээр нь ажилласнаар нь ангилдаг. Энэ удаагийн их хурлаар их, дээд сургуулийн мэргэжил дээшлүүлсэн асуудал тавигдсан. Мөн багш нарын ажлын хариуцлага, ёсзүйтэй холбоотой асуудали яригдана. Нийт массаараа хүүхэд залуучууддаа үлгэр жишээ болох үүднээс үлгэр жишээ болох ёстой.
Мэдээж, багш нарын ажиллах нөхцөл, орон сууцны асуудал яригдана. Эцэст нь Боловсролын салбарын багц хуулийн асуудал хэлэлцэнэ. Энэ олон багц асуудлуудаар хоёр өдрийн турш багш нар хэлэлцэж, үр бүтээлтэй хурал болно хэмээлээ. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Зургаан нас хүрээгүй хүүхдийг сургуульд оруулахгүй гэсэн. Энэ нь тухайн бүртгэлийн хугацаанд зургаан нас хүрээгүй бол бүртгэхгүй юм уу?
-Зургаан настай хүүхдүүдийг ямар нэг уралдаант шалгарлуулалтгүй сургуульд оруулах ёстой. Зарим сургуулиуд хандив авч сургуульд оруулдаг. Өмчийн хэлбэр харгалзахгүй 6 нас хүрсэн хүүхдүүдийг сонгох ёстой. Сүүлийн жилүүдэд тодорхой хэмжээний төлбөртэй бүртгээд, дарааагаар нь хүүхдүүүдийг сонгож авдаг. Үүнийг зогсооно.
Хоёрдугаарт, 6 нас хүрээгүй хүүхдийг нэгдүгээр ангид оруулахгүй. Эцэг эхчүүд хүүхдээ нас нь хүрээгүй байхад сургууль авч байна. Энэ жилээс 6 нас хүрээгүй хүүхдийг сургууль оруулахгүй. Тухайн ондоо багтаад 72 сар нь гүйцэж байгаа бол тухайн хүүхдийг нэгдүгээр ангид бүртгэж авна. Сургууль сэтгэлзүйч ажиллуулдаг байх ёстой гэж үзэж байгаа.
-Багш нарын ачааллыг бууруулах хүрээнд ямар ажил хийгдэх вэ?
-Багш нарын их хурал болох гэж байгаа учраас багш нартай холбоотой асуудлыг хөндөж байна. Багш нараас 419 жагсаалт гаргуулсан юм. Орон нутгийн засаг захиргаа, боловсролын газрын даргын тушаалаар хүчингүй болгох, БСШУС-ын сайдын тушаалаар хүчингүй болгох ажлууд явагдана. Есдүгээр сарын нэгэн гэхэд багш нарын ачаалал буурсан байна.
-Сургуулиудын насжилт ямар байгаа вэ?
-Хөрөнгө оруулалт, сургуулийн насжилт, гамшгийн аюулаас хамгаалах чиглэлээр барьж байгаа бодлогын талаар манай яам МАН-ын бүлэг дээр мэдээлэл өгсөн. Сургуулиудын их засварт түлхүү хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй саналаа хэлсэн.
-Боловсролын салбарын хөтөлбөр хэр явагдаж байна вэ?
-Хөтөлбөр ойр ойрхон өөрчлөгдөж ирсэн. Дотор нь сайжруулах асуудал байгаа. Энэ хөтөлбөрөөр баахан ном хэвлэсэн. Хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан байна лээ. Уг нь сургалтын хөтөлбөр тогтвортой байх ёстой. Боловсролын багц хуульд энэ талаар тусгана.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ