Тайлагдашгүй “ХАР НҮХ”-ний НУУЦ

img

Эрдэмтэд “хар нүх”-ний зургийг авч чаджээ. Энэ нь 2019 оны хамгийн чухал үйл явдлын нэгээр нэрлэгдэх нь тодорхой юм. Тэгвэл “хар нүх”-ний талаарх мэдээллийг Америкийн “CNN” агентлаг ийнхүү мэдээлжээ.

 

 

“Хар нүх” бол гэрлийг өөртөө хазайлган татах хүчтэй ертөнц дээрх цор ганц объект аж.  Энэхүү нууцлаг нүхийн талаар өнөөг хүртэл хүн төрөлхтөн гүйцэд судалж чадаагүй байна.

 

Тэгвэл “EHT” (Event Horizon Telescope) төслийн багийнхан дээрх учир битүүлэг “хар нүх”-ний анхны гэрэл зургийг нийтэд үзүүллээ. “Хар нүх”-ийг судлах багт 200 гаруй эрдэмтэн оролцсон байна.

 

Энэхүү зургаас бид “хар нүх”-ийг тойрсон халуун хийн цагирагаас болж, зураг тод бус бүрсгэр харагдаж буйг тодхон харна.

 

 

“Хар нүх” гэдэг нэрийг анх 1967 онд Жон Архибальд Веелер бий болгожээ. Нүдэнд гэрэл мэт харагдах электрон соронзон долгион үзэгдэх орчны хязгаараас гарч чадахгүй болон хүний нүдэнд харанхуйлж үзэгдэх байдлыг сансрын “хар нүх” хэмээн Веелер тодорхойлж, өнөөг хүртэл бид “хар нүх” хэмээн нэрийдэх болжээ.

 

“Хар нүх” гэдэг нь гэрэл болон аливаа цахилгаан соронзон долгион нэвтрэн гарахааргүй маш хүчтэй таталцлын орон үүссэн огторгуйн орон зай юм. Гэхдээ л энэхүү гэрэл зургийн ачаар олон зуун жил ам дамжин яригдаж, үнэн ба худал нь тодорхойгүй “хар нүх” бидэнтэй зэрэгцэн оршин тогтнож буйг илчилсэн тодхон үйл явдал боллоо. “EHT” төслийнхөн “Messier 87” (M87) галаксийн төвд орших супер масстай “хар нүх”-ний зургийг авчээ.

 

“Хар нүх” сансарт тоос сорогч шиг ойр хавийнхаа биетүүдийг сорчихдог гэсэн таамгийг эрдэмтэд эрс үгүйсгэж “Хар нүх тоос сорогч шиг ажилладаггүй. Тэр өөрийн гэсэн онцгой татах хүчтэй. Сансрын шуурганаас болж эх биеэсээ салсан зарим одны хэлтэрхий “хар нүх” рүү татагдаж унадаг. Харин “хар нүх” ойролцоох биетүүдийг өөртөө татдаггүй” гэж  “EHT” төслийн багаас мэдэгдэв.

 

Судалгааны явцад эрдэмтэд “хар нүх” нь 6.5 тэрбум ширхэг нартай тэнцэх масстай, диаметр нь 38 тэрбум километр урт болохыг тогтоожээ. “Хар нүх” нь дэлхийгээс 55 сая гэрлийн жилийн зайтай оршдог байна.

 

Тус төслийн багт хамгийн багадаа амьдралынхаа 10 гаруй жилийг “хар нүх”-ийг судлахад зориулсан эрдэмтэд багтсан ба тэд дэлхий даяар орших олон тооны радио телескопуудыг нэг том дуран болгон ашиглаж энэхүү хар нүхний “event horizon”-оос ирэх долгионыг бүртгэж чаджээ. Улмаар уг долгионы хар нүхнээс ирж буйг батлахын тулд дэлхийн хэмжээтэй “хийсвэр” дуранг үүсгэж чадсан байна.

 

 

“Хар нүх”-нүүд зөвхөн эд зүйлсийг залгидаггүй ба оршин тогтнох хугацаа нь дуусгавар болбол өөрөө алга болдог болохыг нэрт физикч Стефен Хокинг 1974 онд нээсэн юм. Энэ үзэгдлийг эрдэмтэн “Хокингийн радиаци” гэж нэрлэжээ. Хокингийн радиаци нь “хар нүх”-ний массыг хугацааны турш сансарт задалж эцэстээ үгүй болдгийг тогтоосон байна.

 

Мөн “Хар нүх” нь цаг хугацааг удаашруулдаг болохыг нэрт эрдэмтэн Альберт Эйнштейн харьцангуй онолын жишээгээр баталсан түүхтэй.

 

Хэдий хар нүхийг цаг хугацааг удаашруулдаг болохыг тогтоосон ч тэрбээр амьд ахуйдаа  “хар нүх”-ийг нээж, илрүүлэх боломжоос татгалзсан юм.

 

Эйнштейний харьцангуй онолын таамаг дээр суурилан нэрт физикч Карл Шварцчилд анх “хар нүх”-ний онолыг дэвшүүлсэн ба өөрийн таамаглалаа 1915 онд гаргажээ.

 

“Хар нүх”-нд татагдан орвол тэд таныг яг л гоймон мэт дээр доороос тань татаж, сунгах боломжтой гэж эрдэмтэд онолын хувьд батлаад байна.  Эцэстээ биеийн атомууд ч сунаж, сэмэрч урагдсанаар дуусах аж. Зөвхөн хүн гэлтгүй энэ нь өөртөө татаж, оруулсан биетээ бүгдийг сунаж, “гоймон мэт хэлбэртэй” болгодог аж.

 

Америкийн сансар  судлалын “НАСА” агентлаг “Хар нүх” нь нарнаас илүүтэй эрчим хүчийг ялгаруулдаг. Диск хэлбэрийн төхөөрөмжийг хар нүхний тойрог замд оруулахад татах хүчний үйлчлэлд байгаа диск нь маш хурдтай эргэлддэг. Энэ эргэлтээр тэрбумаар хэмжигдэх Фаренгейтийн хэмтэй халууныг бий болгож материалын массыг эрчим хүчинд хувиргана. Ингэж бий болсон энергийг хар биеийн радиаци гэдэг. Мөн эрдэмтэд ирээдүйд үүнийг эрчим хүчний үүсгүүр болгон ашиглаж болох боломж бий” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
УГ НЬ ГАНЦ ХАР НҮХТЭЙ БОЛЧИХВОЛ ЗҮГЭЭР Л БАЙНА.ЭНЭ ЛУЙВАРЧДЫГ ОРУУЛААД ГОЙМОН БОЛГОЧИХ ЮМСАН.ЯАЖ ОЛОЁДОО БАЙЗ.
2019-04-11
ondor nastan:
Burhan buteeseen talarhay.
2019-04-11