Энэтхэгийн алдартай улстөрч халдлагаар амиа алджээ

img

Энэтхэгийн төвийн хэсгийн Чхаттисгарх мужийн Дантевада дүүрэгт хүчтэй дэлбэрэлт болсон талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан "CNN" агентлаг мэдээллээ.

 

 

Тэгвэл уг дэлбэрэлтийн үеэр "Бхаратяяа Жаната" намын нөлөө бүхий улстөрчид амиа алдсан гэнэ. 

 

Амиа алдагсдын дунд тус намын лидер, улстөрч Бхима Мандави байжээ. Тэд иргэдтэй уулзаад буцах замдаа ийнхүү харамсалтайгаар амиа алдацгаасан аж. 

 

Цагдаагийнхан уг дэлбэрэлтийг "гэнэтийн осол бус сайтар төлөвлөсөн аллага" хэмээн мэдэгдэж, "маоист" гэх зэвсэгт босогчид үйлдсэн хэмээн сэжиглэж буйгаа зарлалаа.

 

"Босогчид хэргээ хүлээхгүй бол байршилд нь цохилт өгөхөөс гадна олныг хамарсан баривчилгаа явуулах болно" гэж эрх баригчид сануулсан байна. 

 

Намын дарга тэргүүтэй улстөрчдийн сууж явсан автомашиныг гурван машин хамгаалж явсан ба гэмт этгээдүүд сүүлийн үеийн тэсрэх төхөөрөмж ашиглан, халдлага үйлдсэн болохыг шинжээчид тогтоожээ. 

 

Ерөнхий сайд Нарендра Моди "Босогчид хийсэн нүглийнхээ хариуцлагыг хүлээх болно" гэж мэдэгдээд, амиа алдагсдын гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна. 

 

"Маоист" босогчид 2010 оны наймдугаар сард зэвсэгт халдлага үйлдэж, 74 цагдаагийн аминд хүрсэн бол 2013 онд намын дэмжигчдийн эсрэг халдлага үйлдэж, 23 хүнийг хөнөөжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Амьсгаа с.баяр сү.батволд баярцогт сайханбилэг элбэгдорж...амьсгаанууд ингээд нэг машинд явж байгаад дэлбэлээд алчих юмсан амьсгаануудиыг...харахаар нүд хорсоод уур хүрээд байдийшдээ
2019-04-11