Байнгын хорооны хуралдааны үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү хоёрын хооронд ширүүхэн маргаан дэгдсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хуульзүйн сайдын даалгавраар эрүүгийн төлөөлөгч өөрийг нь тагнаж, мөрдөж байгаа хэмээн Ц.Нямдорж руу уурссан юм. Тэрбээр "Миний хэнтэй уулзах юу ярих нь чамд хамаагүй" хэмээн энэ үйлдэл цагдаагийн байгууллагын дотоод хяналтаар тогтоогдсон, цаашид шалгуулна хэмээн "загнасан" юм.
Харин энэ хэрүүлийн хариуг Ц.Нямдорж сайд албан бичгээр өгчээ. Ингэхдээ УИХ-ын гишүүн О.Баасанхүүг тагнаж чагнаагүй, тэгэх шаардлага байхгүй гэсэн хариуг өгчээ.
М.Болд