Энэтхэгийн сонгуульд 900 сая иргэн саналаа өгнө

img

Дэлхийн сонгуулийн түүхэнд НҮСЭР хэмээн нэрлэгдэх парламентын сонгууль яг одоо Энэтхэг улсад зохион байгуулагдаж байна. 

 

 

Сонгуулийн насны 900 сая хүн бий бөгөөд иргэдийн идэвхи тун сайн байгаа талаар албаныхан онцлов. Сонгуулийн дүнгээр өнөөгийн Ерөнхий сайд Нарендра Модиг албан тушаалд үлдээх эсэхийг шийдэх юм. 

 

Ерөнхий сайдын тэргүүлж буй хэт үндсэрхэг үзэлтэй “Бхаратия Жаната” нам 30 жил тасралтгүй төр барьж байна.

 

Сонгуулийн хороо "Ирэх сарын 23-ны өдөр 29 муж, долоон бүс нутгийн саналыг нэгтгэж тоолох явц өндөрлөх ба сонгуулийн дүнг танилцуулах юм" гэж мэдэгджээ. 

 

Эрх баригчид иргэдийн сонгуулийн идэвхийг нэмэгдүүлэхийн тулд энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр зрласан байна. 

 

Энэтхэгийн парламентын доод танхимын 543 суудлын төлөөх сонгуулийн санал хураалт долоон үе шаттай явагдах ба ирэх сарын 19-ний өдөр үргэлжлэх юм. Намууд хамгийн багадаа 272 суудал авч, олонхи болох юм. 

 

2014 оны парламентын сонгуулиар нийт сонгогчдын 66 хувь нь саналаа өгчээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ