Саранд хүрэх Израйлийн төлөвлөгөө БҮТЭЛГҮЙТЭВ

Дэлхийн тэргүүлэгч гүрнүүд сүүлийн жилүүдэд цэнхэр гаригаас илүүтэй сарыг ихээхэн сонирхож, тус гаригийг судлах ажиллагаагаа эрчимжүүлээд буй юм. Тэдний нэг бол Израйль улс.
Израйль улс хувийн хэвшлийн санхүүжилтээр бүтээсэн "Beresheet" гэх хөлгөө өнгөрөгч хоёрдугаар сарын 22-нд Флоридагийн Канавералын хошуунаас "SpaceX" компанийн "Falcon 9" пуужинд тээвэрлэн хөөргөсөн түүхтэй. Тус хөлгийг бүтээсэн нийт зардал 100 сая ам.доллар аж.
Сар руу аялж буй хөлөг сарын өмнө анхны селфи зургаа эх дэлхий рүү илгээсэн юм.
Харамсалтай нь тус хөлөг өчигдөр сарны гадаргуу дээр газардах үедээ осолдож, зорилгоо биелүүлж чадаагүй талаар албаныхан уламжлав.
Израйлийн Сансарын судлалын хүрээлэн "Beresheet" сарны гадаргуугаас хэдхэн км-ийн өндөрт байхад гэнэт гол хөдөлгүүр нь ажиллахаа больсон. Хөлөгтэй холбоо тогтоох ажиллагаа бүтэлгүйтсэн. Хөлөг сарны татах хүчийг сааруулж чадалгүй осолдлооу гэж мэдэгджээ.
Дэлхийн сансар судлалын түүхэнд ЗХУ, АНУ, БНХАУ-ын сансрын хөлгүүд 384,000 км замыг туулж, саран дээр газардсан билээ.
АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенс саяхан "АНУ ирэх 2020 он гэхэд сар руу хөлгөө илгээхээс гадна сансрын нисгэгчээ илгээн" гэсэн бол Япон улс өдгөө 2020-2021 оны хооронд сансар руу хөлгөө илгээхээр зэхэж, бэлтгэл ажлаа хангасаар байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ