Парисын дарь эхийн сүм шатжээ
2019-04-16

Ностра Дамын буюу алдарт Парисын дарь эхийн сүмд гал гарч, дээврийн хэсэг нь бүрэн шатжээ.  Францын нийслэлд орших тус сүмд орон нутгийн цагаар 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 18 цагийн орчимд гал гарчээ.

 

Гал сөнөөгчид 850 жилийн түүхтэй соёлын үнэт өв болох тус барилгыг авч үлдэхийн төлөө ажиллаж, сүмийн барилгын үндсэн хэсгийг галаас хамгаалж авч үлдэж чадсан байна. Учирсан хохирлын талаар одоогоор мэдээлээгүй бөгөөд шалгалтын ажил явагдаж байна.

Эх сурвалж:BBC

 

Shuud.mn
Сонин хачин