Парисын дарь эхийн сүмийг яаралтай сэргээн засварлахаа амлалаа
2019-04-16

Францын соёлын үнэт дурсгал Парисын дарь эхийн сүмийн орой хэсэг өчигдөр 16.30 минутын орчимд гэнэт шатсан билээ.

 

 

500 гаруй гал сөнөөгч арав гаруй цагийн турш ажиллаж, галыг бүрэн унтраасан байна. Сүмийн дээвэр бүхэлдээ шатсан  ба хажуу талын нэг цамхаг нурсан гэв. 

 

Өнөөдөр өглөө тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон албаныхан нөхцөл байдалтай биечлэн танилцаж, галын шалтгааныг нэн даруй илрүүлэхийн албаныханд үүрэгдсэн аж.

 

Тэрбээр уг галыг "Үндэсний гамшиг" хэмээн тодорхойлоод ард түмэндээ хандан "Нэг зүйлийг баттай хэлж байна. Бид хамтын хүчээр сүмийг дахиан босгоно. Энэ ажилд олон жилийг зарцуулах байх. Бид үндэсний бахархлаа дахин сэргээхийн тулд бүхий л хүчээ дайчлах учиртай. Энэ ажилд би өөрийгөө бүрэн дайчлах болно. Улс даяар тархсан шилдэг урчуудыг цуглуулан, энэхүү бүтээн байгуулалтын ажилд оролцуулах болно. Маргаашаас эхлээд Парисын дарь эхийн сүмийг сэргээн засварлах үндэсний болон олон улсын хандивын аян эхлүүлэх болно" гэж хэлжээ.

 

2018 онд уг гайхалтай сүмийг 10  сая жуулчин үзсэн байна. 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин