"Ройтерс": Австралид тавьсан хориг Монголд сайнаар нөлөөлж эхэллээ

img

БНХАУ-ын эрх баригчид энэ оны эхээр Далиан боомтоороо Австралийн импортын нүүрсийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн билээ.

 

 

Тус боомт энэ онд 12 сая тонн нүүрс авахаар төлөвлөж байсан юм.

 

Гэхдээ уг хориг зөвхөн Австрали улсад хамааралтай бөгөөд ОХУ, Индонез болон Монгол Улсад хамааралгүй аж.

 

Австрали боомтоор нэвтрэх боломжгүй болсон энэ үетэй зэрэгцэн БНХАУ-ын хөрш Монгол Улсын нүүрсний экспорт өссөн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

Далайд гарцгүй Монгол Улсын 2019 оны I улиралд нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15 хувиар өсөж, 7.8 сая тонн болжээ.

 

"Австрали тавьсан хориг Монгол Улс улсад шинэ боломж нээж байна" гэж ажиглагчид үзэж байна. 

 

Нүүрсний экспортын орлого оны эхний гурван сарын байдлаар 644 сая доллар хүрсэн нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 25 хувиар өссөн үзүүлэлт юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Манай нэгэн дарга Хятадын зүүн хойд мужид дэдхийн гангийг 50 хувийг хайлдаг гэж бсан. Монголд хамгийн ойр. Өмнөд хөршдөө дэлхийн зах зээлийн үнэд ойртсон үнээр борлуулмаар бна гэж ярихад хүмүүс гацаагч энэ тээрээр нь дуудаж бж билээ. Одоо бодоход их л мундаг ярьж байж дээ.
2019-04-16