Жак Ма ажилчдаа өдрийн 12 цаг ажиллахыг шаарджээ

img

Хятадын цахим худалдааны "Алибаба" компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Жак Ма нийт ажилчдынхаа ажиллах цагийг 12 цаг хүртэл нэмэгдүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлжээ.

 

 

Түүний төлөвлөж буйгаар ажилчид өглөөний 9 цагаас оройн 21 цаг хүртэл ажиллах гэнэ. 

 

Жак Ма "Ажилчид өдөрт 12 цаг, долоо хоногийн 6 өдөр буюу нийт 72 цаг ажиллах, бие болон сэтгэл санааны хатуужилтай хүмүүстэй хамтран ажиллах туйлын сонирхолтой байна. Би энэ өндөрлөгт зүгээр ч нэг гарчихаагүй. Би маш их хөдөлмөрлөсөн. Өдөр бүр хичээнгүй ажилласан. Тиймээс залхуу хүмүүстэй хамт ажиллах тун дургүй" гэж хэлжээ. 

 

Тэрбээр уг шинэчилсэн ажлын хувиараа "996 хөтөлбөр" хэмээн нэрийдсэн ба өчигдөр болсон ажилчдын хурлыг үеэр уг төслөө танилцуулсан гэнэ. 

 

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ажилчид нэг долоо хоногт хамгийн багадаа 60 цаг ажиллахыг шаарджээ. 

 

Тэрбумтан эрийн санаачилсан уг хөтөлбөр ажилчдын эрүүл мэнд болон нийгмийн амьдралд ноцтой нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж олон нийт үзэж байна. 

 

Түүний санаачилсан гэх хөтөлбөртэй ижил асуудал өмнө нь Хятадын компаниудад ч гэсэн хэлэлцэгдэж байсан ч дэмжлэг аваагүй аж.

 

Жак Ма "Би болон манай хамтрагчид илүү цагаар ажилласны хүчинд л энэ том компанийг байгуулж, нийгэмд хөл дээрээ зогсоход нь тусалсан. Тиймээс илүү цагаас айх учиргүй" гэж хэлжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

STUPED CHINESE
2020-10-21
Yaag vnen luiwarchin gemeer uildel bn lalar chin
2019-05-01
Илүү цагийн хөлсөө өгвөл болж байна манай улсын том компаниуд илүү цаг ажиллуулчихаад өгөхдөө хойрго, мурьна, шагнал олгож байна гэж бөөн юм болж байж, илүү цагаас таслаж унжиж олгодог уламжлал тогтоод байгаа
2019-04-17
Зөв л хэлсэн байна ш дээ:
Хүнлэг энэрэнгүй гээд хөгжихгүй. илүү цагийн цалин өгөх эсэхийг нь мэдэхгүй ч их хөдөлмөрлөсөн бас хамтарч ажиллаж чадсан хүмүүс л хөгжижи томорч чадаж байна. Америк кинон дээр гардаг шиг далайн усанд шумбаад л сайхан наргиж цэнгээд л зугаалдаад л явах дуртай хүмүүс бол зүгээр хэрэглэгчид шүү дээ. Хөгжүүлэгчид буюу бүтээгчид бол өөрийгөө огоорч хөдөлмөрлөдөг. Жек Ма бол мундаг хүн шүү.
2019-04-16
Шуналтай туучий вэ..баяжих тусам шунах юмаа..тэглээ гээд ямар ажилчид баяжих биш, энэ өөрөө ганцаараа л баяжина, сайндаа л цалин нэмж хэдэн цаасаа хошгируулна биз
2019-04-16
Yaag vnen luiwarchin gemeer uildel bn lalar chin
bibn:
Tenet mal be
2019-04-16
Zochin:
Илүү цагийнх хөлсийг хүмүүсдээ өгчөөд ажиллуул
2019-04-16
зочин:
царайтай адилхан гаж донтон бэ. өөрө өл тэгэж солиотой юм шиг ажиллана биз. хэзээ тайван амгалан байх гэж галзуу юм шиг зүтгэх юм. төрснөөс үхэх хүртлээ аятайхан байх гэж л амьдрах болохоос учир зүггүй ажил хийж амьдрана гэж бодох нь буруу ш дээ.
2019-04-16