17 мянган арлаас бүрдэх Индонезид Ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ

Индонез улсыг ирэх 2023 он хүртэл удирдах Ерөнхийлөгч өнөөдөр урьдчилсан байдлаар тодорно. Тус улсад өнөөдөр орон нутгийн цагаар 7.00 цагт Ерөнхийлөгчйин сонгуулийн санал хураах байрууд албан ёсоор нээгдэж, иргэдийн саналыг авч эхэллээ.
"Орон даяар сонгуулийн насны 192 сая хүн бүртгэгдсэн" гэж Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдэгдэв.
Иргэдийн сонгуулийн идэвхийг сайжруулахын тулд энэ өдөр бүх нийтийн амралт өдөр болгожээ.
Ерөнхийлөгчийн төлөөх гол өрсөлдөөн анхнаасаа өнөөгийн төрийн тэргүүн Жоко Видодо болон Зэвсэгт хүчний экс генерал Прабово Субианто нарын хооронд болсон юм.
Санал хураалтаар Видодо улиран сонгогдох уу эсвэл Субианто Ерөнхийлөгч болох уу гэдэг нь тодорхой болно.
Нэр дэвшигчид мөн 2014 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байжээ.
17, 000 арлаас бүрдэх Индонез улсын нийт хүн амын 90 хувь исламын шашинтай юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ