18 настай охины сүрдүүлгээс болж, АНУ-ын сургуулиуд хаагдав

img

АНУ-ын Колорадо мужийн Денвер хотын 20 гаруй сургуулийг түр хугацаанд хаагаад буй талаар "www.abcnews.go.com" сайт мэдээллээ. 

 

 

Сургуулиудыг хааж, хүүхдүүдийг гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгсөн шалтгаанаа цагдаагийнхан "20 жилийн өмнөх аймшигт халдлага давтагдах эрсдэлтэй байна" гэж хэвлэлийнхэнд уламжлав.

 

Денвер хотын Колумбайн дунд сургуульд 1999 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр халдлага гарч, 13 хүн харамсалтайгаар амиа алдаж, 24 хүн шархадсан түүхтэй. 

 

Тус сургуулийн сурагчид болох Эрик Харрис, Дилан Киболд нар галт зэвсгээр зэвсэглэж, улмаар ангийнхаа 12 сурагч болон ангийн багшаа буудсан хөнөөсөн аж. Тэд цагдаа нарыг ирэхээс урьтаж, сургуулийн номын санд амиа егүүтгэцгээжээ. 

 

Уг аймшигт халдлагын 20 жилийн ой энэ ням гаригт тохиох юм.

 

Халдлагын ойтой зэрэгцэн нэгэн эмэгтэй Колорадо мужид ирсэн гэх мэдээллийг цагдаагийнхан хүлээн авч, яаралтай сургуулийг хаахыг удирдлагуудад нь уриалжээ. 

 

Сол Пэйз

 

Мөн халдлага үйлдэхээр төлөвлөж байгаа Сол Пэйз гэх 18 настай охины зургийг хэвлэл болон нийгмийн сүлжээгээр тарааж, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан байна. 

 

Тэрбээр энэ даваа гаригт Колорадо мужийн сургуулиуд руу сүрдүүлэг илгээсэн болох Холбооны мөрдөх товчоо мэдээлсэн аж. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hha
2019-04-21
юун 18 настай охин бэ наад зах нь 38 настай авгайн зураг бна
2019-04-18
Hha