Аялалд анх удаа гарч буй аялагчдад өгөх ҮНЭТ ЗӨВЛӨГӨӨ

img

Урин дулаан цаг наашилж буй эдгээр өдрүүдэд дэлхий дахинаа тархсан олон сая аялагчид аялалдаа гарахаар бэлтгэж байгаа байх. Тэгвэл анх удаагаа аялалд гарахаас сэтгэл болон зүрх нь байраа олохгүй байгаа аялагч танд “www.wikihow.com”  сайт зөвлөж байна.

 

Алхам №1

 

 

Аялалд гарахаасаа өмнө 3-6 долоо хоногийн өмнө та онгоцны тийзийн үнийн талаарх судалгаа сайн хийж, аль авиа компаниудын тийз хамгийн хямд байгааг өөрөө олж мэдэх хэрэгтэй. Аялалд гарахдаа хэн нэгний зөвлөгөөг авах хэрэгтэй ч заримдаа өөрөө бие даан бүх зүйлийг олж мэдэх илүү хялбар, илүү аюулгүй байх болно. Тийзээ эртхэн захиалбал илүү хямдхан гэсэн үг. 

 

Алхам №2

 

 

Аялал санхүүтэй салшгүй холбоотой гэдгийг бүү мартаарай. Хашир туршлагатай аялагчид аялалд гарахаасаа өмнө тухайн орны мөнгөн тэмдэгтээр аль алийг хийж болохыг маш сайн судлаар хөлгийн жолоо татдаг.  Таны сонирхож, анхаарлыг тань татаж буй улс руу очиход хэр хэмжээний мөнгө хэрэгтэй гэдгийг та гүүгл зэргээс хайгаад л мэдэх боломжтой.

 

Алхам №3

 

 

Аялалд төлөвлөсөн нийт мөнгөний ихэнх хувийг л замын зардалд зарцуулдаг учир та сэтгэл санааны бэлтгэлтэй байх учиртай. Мэдээж алсын газарт шувуу шиг нисээд очиж чадахгүй учир бусад аялагчид шиг л тайван байх хэрэгтэй.

 

Алхам №4

 

 

Очоод буудаллах буудал. Аялагч та сонгон очиж буй улсдаа та аз жаргал, тав тухыг мэдрэхийг хүсч буй бол хамгийн эхэнд  баталгаатай зочид буудалд буудаллах юм.  Хямдхан буудалд буудаллах санхүүд тус дэмтэй ч ганцаараа явж үедээ аль болох харуул хамгаалалттай, хяналтын камертай буудалд буудаллах хэрэгтэй.

 

Алхам №5

 

 

Таны аялалын гол хамтрагч бол ЗУРГИЙН АППАРТ гэдгийг бүү мартаарай. Зөвхөн харахаас илүү тэрхүү гайхалтай зүйлсийг дурандаа үлдээх хэрэгтэй. Энэ нь таны аялалын дурсамжийг мөнхөд хадгалах болно.  

 

Алхам №6

 

 

Зөвхөн албан ёсны газруудаас л та метро, галт тэрэгний тасалбар худалдан авч, зорьсон газраа аюулгүй хүрэх учиртай.

 

Алхам №7

 

 

Хотыг тольдох. Боломжтой бүх газраараа орж, үзэх хэрэгтэй. Энэ чинь аялал шүү дээ.

 

Алхам №8

 

 

Тухайн улсынхаа талаар илүү ихийг мэдэхийг хүсч буй бол аялалын группт хамрагдаж, хөтөчөөс хүссэн бүхнээ лавлах боломжтой.

 

Алхам №9

 

 

Тухайн улсынхаа хамгийн сайхан хоол, амттанг идэх нь аялалын хамгийн сайхан зүйлсийн нэг.

 

Алхам №10

 

 

Эмэгтэй аялагчид хандан хэлэхэд хамтрагчийнхаа үгэнд сайн орж, хэрэггүй, үнэтэй зүйлс худалдан авахгүй байх хэрэгтэй. 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ