Малайзын титэмт ханхүү Швед бүсгүйтэй гэрлэжээ

img

Малайзын угсаа залгамжлах ханхүү Тенгу Мухаммед Файз Петра саяхан хуримаа хийсэн талаар "www.channelnewsasia.com" сайт мэдээллээ.

 

 

Өдгөө 45 настай ханхүү, өөрөөсөө 12 насаар дүү Швед бүсгүйтэй гэр бүл болжээ.

 

 

Хуримын ёслол энэ сарын 6-нд Малайзын тансаг зэрэглэлийн "Келантан" зочид буудалд зохион байгуулагдсан байна. Хуримын ёслолын зарим зураг, богино хэмжээний бичлэг өнөөдөр цахим хуудсаар тарж эхэлжээ. 

 

 

Титэмт ханхүүтэй гэрлээд буй Софи Луис Йоханссон гэгч Их Британид социологийн шинжлэх ухааны чиглэлээр боловсрол эзэмшсэн ба мэргэжлээрээ тус улсад ажиллаж, амьдардаг байсан гэнэ. 

 

 

Хос хэрхэн танилцсан нь нууц хэвээр байгаа юм. 

 

Ханхүүгийн ах, Малайзын эзэн хаан асан V Мухаммед өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Оросын гоо бүсгүй Оксана Воеводинатай гэрлэсэн билээ.

 

Хуримын дараахан V Мухаммед эрүүл мэндийн шалтгаанаар хаан сэнтийгээсээ буусан юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
гэр бүлээрээ шар хүүхнүүдэд дуртай юм байхдаа.. хаашаа юм.
2019-04-23
хэдэн одор ч орноос нь босгомооргуй сайхан амьтан байнаа.
2019-04-23
монготэй бол 20 насны зоруу одоо цагт Монголд ч юу ч биш болсон
2019-04-23
Үзэсгэлэнтэй бүсгүй байна.
2019-04-23
s:
sved hoshnogo dolooh durtai hog ve
2019-04-22
moni sh powerful bn shuu lol
2019-04-22
мөнгөнд нь болж муу хүүхэн чинь
2019-04-22
г:
цус сэлбээд зөв манайх бол бүгд гамбир шиг онцгүй болж бна
2019-04-22