Данийн тэрбумтны гурван хүүхэд цуст халдлагаар амиа алджээ

img

Шри Ланк улсад өнгөрсөн ням гаригт У"лаан өндөгний баяр"-ын үеэр цуврал террорист халдлага болсон билээ.

 

 

Нийт найман халдлага болж, 290 хүн амиа алдаж, 500 гаруй хүн шархдаад байна. Халдлагыг долоон амиа золиослогч этгээд үйлдсэн гэж тус улсын Тагнуулын газраас мэдэгджээ. 

 

Цуст халдлагын ард  "National Thowheed Jamath" гэх жихади бүлэглэл байж болзошгүй гэх мэдээлэл тарсан ч албаныхан батлаагүй аж.

 

Халдлагаар шри ланкчуудаас гадна тус улсад жуучлалаар ирсэн 36 гадаадын иргэн амиа алдаад буй гэнэ. 

 

Тэгвэл энэхүү аймшигт халдлагаар Дани улсын тэрбумтан, "Bestseller" компанийн захирал Андерс Холч Повлсены гурван хүүхэд өртөж, амиа алдсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

Тэрбумтан эр гэр бүлийнхээ хамтаар Шри Ланкт амрахаар ирсэн гэнэ. Харамсалтай нь тэдний буудалласан буудалд амиа золиослогч этгээд халдлага үйлдэж, 40 гаруй хүн амиа алдсны дотор Повлсены хүүхдүүд байжээ. 

 

Хэвлэлээр цацагдаж буй дээрх мэдээллийг "Bestseller" компанийн олон нийттэй харилцах албаны менежэр Иеспэр Стубкир баталжээ. 

 

Повлсены нийт хөрөнгө 7.9 тэрбум ам.доллар юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ийм:
Ийм мэдээний доор ийм юм бичиж бдаг. Шар хаданд очоод. Эхлээд ажил олж хийгээч малаа.
2019-04-30
ee burhan mn omnoos setgel shimshirch bna yamar ih hruusal we
2019-04-29
НСН:
Манай шуналууд уншаасай!!! алт мөнгө овоолготой байлаа гээд үр хүүхдээ босгоод ирж чаддаггүй гэдгийг ганц амьдрах хорвоод үнэн шодоргоор амьдрах хэрэгтэй гэж ойлгоосой!!!
2019-04-26
Ийм:
Ийм мэдээний доор ийм юм бичиж бдаг. Шар хаданд очоод. Эхлээд ажил олж хийгээч малаа.
zochin:
Burhan mini . Zurh zusegdeh shig bolloo. Yasan hetsuu medee ve.
2019-04-26
Хүүхдүүдээ бүгдийг нь хамт авч ийшээ тийшээ яваад хэрэггүй байгаам даа.
2019-04-24
Аймаар юм бэ. Энэ лалын шашныг Дэлхий даяар хориглох хэрэгтэй.
2019-04-24
Ээ чойрын богд минь ээ...ямар эмгэнэлтэй юм болоо вэ...3- н 3 хүүхэд нь шүү...ядаж...бүр ядаж нэгийг үлдээчихгүй дээ..ай хорвоо чи хатуу үедээ дэндүү хатуу юм даа...
2019-04-23
Oyun:
Evii dee huuhduud ymar buruutai ym be yasan ch getsuu ym be dee
2019-04-23
Зочин:
Хэцүү ч юмаа даа. Тэрбумтан ч бай үгүй ч бай хүүхдээ алдах нь эцэг эхчүүдийн хувьд хамгийн том зовлон шүү дээ
2019-04-23