
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигчийг тодруулах сонгуулийн сунгаа үргэлжилсээр байгаа билээ. Одоогийн байдлаар зургаан нэр дэвшигч үлдээд байгаа. Тэгвэл Юта мужийн амбан захирагч асан Жон Хантсмен өөрийн хүсэлтээр сунгаанаас татгалзаж буйгаа зарлалаа.
Тэрбээр Бүгд найрамдах намаас нэр дэвшигчдийн дунд өрнөж байгаа ширүүн өрсөлдөөнийг хурцатгахгүйн тулд, мөн намаас нь нэр дэвшигч Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх нь тодорхой болоод буй ерөнхийлөгч Барак Обамаг ялахад хувь нэмрээ оруулахын тулд ийнхүү нэрээ татаж буйгаа тайлбарласан байна.
Жон Хантсмен нэрээ татсанаар одоогийн байдлаар таван нэр дэвшигч үлдээд байна. Тэдний дундаас Массачусетс мужийн захирагч асан Митт Ромни болон Пенсилвань мужаас сенатад сонгогдож байсан Рик Санторум нар сунгаанд ялах магадлал өндөр байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ