
Ерөнхий сайд С.Батболд МАН-ын дангаар байгуулах Засгийн газрыг бүрдүүлэх зургаан сайдын нэрийг өнөөдөр 11,30 цагт Ерөнхийлөгчид танилцуулах гэж байна.
Өчигдөр орой хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар тэргүүн шадар сайдад У.Хүрэлсүх, ЗТБХБ-ын сайдад Ц.Дашдорж, Батлан хамгаалахын сайдад Ж.Энхбаяр, Эрүүл мэндийн сайдад Н.Хүрэлбаатар, БОАЖ-ын сайдад Д.Цогтбаатар, Сангийн сайдад Д.Хаянхярваа нарын нэрийг дэвшүүлэхээр тохиролцоод байна.
Ерөнхийлөгчид танилцуулсны дараа УИХ-ын байнгын хороодоор оруулан хэлэлцүүлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ