Бууны шарх авч амь хохирсон иргэн хэн байв?


Сүхбаатар дүүргийн 11 дугаар хорооны нутаг дэвсгэр, 100 айл орчмоос бууны шарх авч нас барсан иргэнийг цогцос өнөөдөр өглөө /2019.04.26/ 06.15 цагийн үед олджээ. Амь хохирогч нь 1958 онд төрсөн эрэгтэй Ж гэгч бөгөөд Улаанбаатар хотын Сүхбаатарын дүүргийн харьяат иргэн байжээ.
Цагдаагийн байгууллагад 2019 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 06:15 Сүхбаатар Дүүрэг 11-р хороо, 100 айлын автобусны буудлын орчимд толгойноос нь цус гарсан эрэгтэй хүн хэвтэж байна" гэсэн дуудлага ирсэн байна.
Буудсан уу, буудуулсан уу?
Амь хохирогч сумны шарх авч нас барсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд харин бусдад буудуулсан, өөрийгөө буудсан эсэх нь эцэслэн тогтоогдоогүй байгаа юм. Гэхдээ талийгаачийн гарт сумны дарь байсан аж. Улмаар өөрийгөө буудаж амиа егүүтгэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Гэрээслэл олдоогүй
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр амь хохирогчийн бичиж үлдээсэн гэрээслэл олдсон тухай мэдээлж буй. Гэвч гэрээслэл биш хүнд өвчтэй, түүнийгээ хэрхэн даван туулахаа мэдэхгүй шаналж, зовж буй тухай бичсэн өврийн тэмдэглэл байсныг эх сурвалжууд хэлж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ