Карлос Тевесд Интер 25 сая еврогийн санал тавилаа

img

Английн Манчестер Сити клубын аргентин довтлогч Карлос Тевесийг тойрсон шуугиан жил дамнан үргэлжилсээр байна. Тэрбээр энэхүү дуулианыг нэн даруй зогсоож өөрийн тоглолтын карьерээ бодохоос аргагүйд хүрээд байгаа. Энэ үед италийн хоё клуб болох АС Милан болон Интер Милан клубууд түүнд олон сая еврогийн санал тавиад байна. Саяхан хоёр клубын дэрби Интерийн ялалтаар өндөрлөсөний дараа тус клубын эзэн Массимо Моратти Карлос Тевесд 25 сая еврогийн санал тавьжээ. Үүний дараа АС Милан клуб Карлос Тевезд тавьсан саналаа татсан байна. Карлос Тевес ч Интерийн саналыг хүлээн зөвшөөрөх магадлал өндөр байгаа гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ