Японы ханхүүг хутгаар заналхийлжээ
Японы эзэн хаан Акихитогийн ач хүү ханхүү Хисахитогийн амь насанд заналхийлсэн үйл явдал болсон талаар "www.japantimes.co.jp" сайт мэдээллээ.
Өдгөө 12 настай ханхүүгийн сурдаг сургуулийн ширээнээс галт тогооны зориулалттай хоёр хутга олдсон нь хааны гэр бүлийг багагүй сандаргасан гэнэ.
Ханхүү уг ширээнд өнгөрсөн оны хичээлийн жилээс хойш тасралтгүй суусан юм. "Тухайн үед ханхүү сургууль дээрээ байгаагүй" гэж албаныхан уламжлав.
Дуулга болон барилгачдын хувцас өмссөн 45-50 насны эрэгтэй сургуулийн барилгад нэвтэрч, улмаар ханхүүгийн анги руу орсон нь тус сургуулийн хяналтын камерт бичигджээ. Цагдаагийнхан уг асуудалд анхаарлаа хандуулан, ханхүүгийн амь насанд заналхийлсэн этгээдийг эрэн сурвалжиж эхэлсэн байна.
Акихито эзэн хаан хэдхэн өдрийн дараа өөрийн бүх эрх мэдлээ ууган хүү Натухитод шилжүүлэн өгөх билээ. Уг үйл явдалтай холбогдуулан хааны гэр бүлийн хамгаалалтыг нэмэгдүүлжээ.
Японы эзэн хааны гэр бүлийн заналхийлэх, сүрдүүлэх тохиолдол тун бага. Акихито эзэн хаан 1975 оны долоодугаар сард Окинава аралд аялж явахдаа гар хийцийн шатаах бөмбөгт оногдож байв. Уг үйл явдалтай холбогдуулан эзэн хааны гэр бүл олны өмнө гарах нь эрс багасч, зөвхөн үндэсний хэмжээний баяр наадмын үеэр л тусгайлан бэлдсэн шилэн ханатай өрөөнөөс ард түмэнтэйгээ мэндчилдэг билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ