
Аварга С.Мөнхбатын хувьд өнгөрсөн жил одтой, аатай байсан гэхэд болно. Од нь гийж наадамд түрүүлсэн гэж хэлэгдэхгүйн тулд бусад барилдаануудад хичээж барилдан бөгөөд Геннисийн номонд бүртгүүлэх 6002 бөхийн барилдаанд үзүүрлэсэн билээ.
Харин сүүлийн үед С.Мөнхбат
аварга ихээхэн бухимдаж явах болсон байна. Түүнийг замын түгжрэл, машины зогсоолгүй хотын гудамж, газар олголт, лицензийн наймаа гээд олон зүйл бухимдуулаад байгаа гэнэ.
Амжилт гарах ид насандаа сэтгэл зовох зүйлгүй бэлтгэлээ хийж наадамчин олноо баясгаж явах ёстой бөхчүүд минь бухимдсаар байгаад стресстэж дуусах нь.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ