Энэ долоо хоногт болох ЧУХАЛ ҮЙЛ ЯВДЛУУД

Энэ долоо хоногт дэлхий дахинаа болох чухал дөрвөн үйл явдлын мэдээллийг хүргэж байна. Энэ талаар Британийн “ВВС” агентлаг мэдээллээ.
Ариун Рамадан сар эхэлнэ
Исламын шашинтнуудын хамгийн ариун баяр болох Рамадан сар эхэлнэ. Дэлхийн хүн амын 1.6 тэрбум нь исламын шашин шүтдэг юм. Исламын шашинтнууд энэ өдөр нүгэл үйлдэхийг хатуу хориглож, бэлгийн харьцаанд орох, мах идэх, архи, тамхи татахыг тэвчиж, зарим нь олон өдрийн турш мацаг барьдаг гэнэ. Рамадан сар ойролцоогоор 10 өдөр үргэлжилдэг юм. Эдгээр өдрүүдэд зарим айл гэр бүлээрээ мацаг барьж, Аллах бурханд мөргөл үйлдэж, нүглээ намчилдаг аж.
Исламын шашин шүтэгчид өглөө нар мандсанаас хойш бөгөөд нар жаргатал мацаг барьдаг. Уг сарын эцэст "Ураза" баяраа тэмдэглэж уг сар дуусдаг байна. Сарын турш мацаг барьсанаар тус шашин шүтэгчид нүглээ наминчилж сайн сайхныг аривжуулна гэж үздэг байна. Саудын Арабын томоохон хотноо дэлхий өнцөг булан бүрээс сая сая исламын шашинтнууд ирж, мөргөл үйлддэг уламжлалтай.
Уильям Барр Ерөнхийлөгчөө хамгаалж чадах уу
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гол холбоотон Ерөнхий прокурор Уильям Барр пүрэв гаригт Конгресс дэх Ардчилсан намын сенаторуудын хүсэлтээр нээлттэй сонсголд орохоор болжээ.
АНУ-ын Хууль зүйн яамнаас томиолсон тусгай прокурор өнгөрөгч долоо хоногт Роберт Мюллер 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд ОХУ нөлөөлсөн эсэх асуудлаарх тайлангаа танилцуулсан юм. Тус тайланд тэрбээр "АНУ-ын Ерөнхийлөгч Трамп ОХУ-тай холбоотой асуудалд хөндлөнгөөс оролцож, тайланг өөрчлөх гэж оролдсон" хэмээн буруутгажээ.
Мюллерийн мэдэгдлийг Ерөнхий прокурор Уильям Барр буруутгасан нь сөрөг хүчнийг дургүйцүүлж ийнхүү байцаалт авахад хүргэсэн гэнэ.
Ардчилсан нам "Ерөнхий прокурор Уильям Барр тайлангийн дүнд нөлөөлөхийг оролдсон. Энэ бол тодорхой" гэж мэдэгджээ.
Акихито хаан ширээгээ хүүдээ шилжүүлнэ
Японы эзэн хаан Акихито маргааш хаан ширээгээс бууж, бүх эрх мэдлээ том хүү, угсаа залгамжлах ханхүү Нарухитод шилжүүлэн өгөх билээ.
Акихито 30 жилийн өмнө хаан ширээнд заларсан юм. Тэрбээр 2017 оны эхээр онд эрүүл мэндийн улмаас хааны албаа үргэлжүүлэн хаших боломжгүй гэдгээ ард түмэндээ учирлаж, хаан сэнтийгээ хүүдээ шилжүүлэх хүсэлт гаргажээ.
2017 оны зун Япон улсын парламент хууль баталж, улсынхаа эзэн хааныг өөрийн үе залгамжлагчид хаан ширээгээ шилжүүлэн өгөхийг зөвшөөрсөн хууль баталсан юм. Японы хууль боловсруулах дээд байгууллага улсынхаа сүүлийн 200 жилийн түүхэнд анх удаа ийм тусгай хууль батлан гаргаж, эзэн хаан Акихитод өөрийн хүслээр хаан ширээнээсээ татгалзан, үе залгамжлагчдаа суудлаа тавьж өгөхийг зөвшөөрсөн юм.
Харин ханхүү тавдугаар сарын 1-нд албан ёсоор эзэн хаанаар өргөмжлөгдөх юм.
Шинэ хааныг өргөмжлөхтэй зэрэгцэн япончууд нийт 10 өдрийн амарч байна. Мөн тус улсын түүхэнд анх удаа ийм олон өдөр амарч буй гэнэ. Энэ өдөр зөвхөн түргэн тусламж, онцгой байдал, цагдаагийнхан л ажиллана.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ