Японы ханхүүг заналхийлж, ширээнд нь хутга нуусан этгээдийг барьжээ

Японы эзэн хаан Акихитогийн ач хүү ханхүү Хисахитогийн амь насанд заналхийлсэн хэрэг энэ сарын 27-нд гарсан билээ.
Өдгөө 12 настай ханхүүгийн сурдаг сургуулийн ширээнээс галт тогооны зориулалттай хоёр хутга олдсон юм. Тухайн үед ханхүү ангидаа байгаагүй гэдгийг албаныхан баталж, хамгаалалтыг нэмэгдүүлжээ.
Тэгвэл ханхүүг санаатайгаар заналхийлж, ширээнд нь хутга нуусан этгээдийг цагдаагийнхан өчигдөр баривчилсан талаар "www.japantimes.co.jp" сайт мэдээллээ.
Цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан ажил эрхэлдэггүй, 57 настай Каору Хасшава гэгчийг баривчилсан гэнэ. Тэрбээр ямар шалтгаанаар ханхүүг ийнхүү заналхийлсэн нь нууц хэвээр байна.
Акихито эзэн хаан өнөөдөр өөрийн бүх эрх мэдлээ ууган хүү Натухитод шилжүүлэн өгөх билээ. Уг үйл явдалтай холбогдуулан хааны гэр бүлийн хамгаалалтыг нэмэгдүүлжээ.
Японы эзэн хааны гэр бүлийн заналхийлэх, сүрдүүлэх тохиолдол тун бага. Акихито эзэн хаан 1975 оны долоодугаар сард Окинава аралд аялж явахдаа гар хийцийн шатаах бөмбөгт оногдож байв. Уг үйл явдалтай холбогдуулан эзэн хааны гэр бүл олны өмнө гарах нь эрс багасч, зөвхөн үндэсний хэмжээний баяр наадмын үеэр л тусгайлан бэлдсэн шилэн ханатай өрөөнөөс ард түмэнтэйгээ мэндчилдэг билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ