Нарухито: Ард түмнийхээ төлөө хичээнгүйлэн ажиллах болно

Японы эзэн хаан Акихито хаан ширээгээ ууган хүү Нарухитод шилжүүлж өгснөөр “Рэйва” эрин албан ёсоор эхэллээ.

Токио хотын хааны ордонд зохион байгуулагдсан хаан ширээ шилжүүлэх ёслолд эзэн хааны гэр бүл болон Ерөнхий сайд Шинзо Абе тэргүүтэй өндөр албан тушаалтнууд оролцжээ. Акихито эзэн хааны хувиар сүүлчийн удаа "Улсынхаа бэлэг тэмдэг хэмээн хүлээн зөвшөөрч, өнөөг хүртэл хүндэтгэсэн ард түмэндээ гүнээ талархаж байна. Би үргэлж ард түмнийнхээ сайн сайхны төлөө залбирах болно" гэж хэллээ.
Нарухито эзэн хааны сэнтийд залах ёслолын ажиллагаа ирэх аравдугаар сард зохион байгуулагдах ба дэлхийн 150 гаруй орны төрийн тэргүүн оролцох гэнэ.

200 жилийн хугацаанд амьд ахуйдаа хаан ширээгээ шилжүүлсэн тохиолдол бүртгэгдээгүй юм.

Акихито 1989 онд хаан ширээнд заларч, 30 жилийн турш улсаа удирдсан билээ.

Шинэ эзэн хаан Нарухито ард түмэндээ хандан "Ард түмнийхээ сайн сайхан, улс орны хөгжил, дэлхийн энхтайвны төлөө хичээнгүйлэн ажиллах болно" гэж товчхон мэдэгджээ.




Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ